Монголын парламент эрийн цээнд хүрсэн
Монгол улсад байнгын ажиллагаатай парлемент үүссэний 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
Таны хувьд гурван парламентэд суусан туршлагатай улстөрчдийн нэг. Та 25 настай Монголын парламентийн ахиц дэвшил, ололт, амжилтыг хэрхэн дүгнэдэг вэ ?
УИХ бол Ардчилсан нийгмийн баталгаа. Монголын парламент эрийн цээнд хүрсэн. Үйл ажиллагааны төлөвшил нь цаг минутаар сайжирч байгаа. Монголын ард түмэн ардчилсан сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг сонгодог. Парламентийн Олон улс дахь нэр хүнд ч боломжийн түвшинд байдаг.
2004-2008 оны парламентийн онцлог нь юу байсан бэ ?
УИХ-д олонхигүй, нөхөн сонгуулиар олонхитой болж байсан. Тэр утгаараа УИХ дээр болдог улс төр харьцангуй тогтвортой байсан болов уу гэж ойлгож байна.
Тухайн үеийн парламентийн гаргаж байсан шийдвэрүүдээс онцолвол ямар шийдвэр байна вэ ?
УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай зэрэг чухал хуулиудыг баталж гаргаж байсан. Мөн эдийн засгийн тулгуур салбар болох ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталж гаргасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай , Өрсөлдөөний тухай хуулиуд батлагдаж байлаа.
2008-2012 оны парламент их онцлогтой байсан. Тэр үеийн талаар ярихгүй юу ?
2008 оны сонгууль түүхэнд муугаар тэмдэглэгдэж үлдэхээр сонгууль болсон. Сонгууль будлиантай болсон. Тухайн үед эрх барьж байсан нам сонгуулийн өдөр хүн ам ихтэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод иргэний үнэмлэхийг их хэмжээгээр тараасан байдаг. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг нь бүх шатны шүүхээр тогтоогдсон. Сонголтоо хийсэн иргэд сонгуулийн үр дүнтэй санал нийцэхгүй байснаас ийм үр дүнд хүрсэн гэж бодож явдаг.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү