Дэлхийн Нягтлан Бодогчдын холбооноос шинэ зөвлөмж гаргалаа
2015.09.12

Дэлхийн Нягтлан Бодогчдын холбооноос шинэ зөвлөмж гаргалаа

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага дэлхийн нийттэй харилцах, төрийн бодлого болон өмгөөлөлд өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлэхэд нь туслахаар Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооноос/ДНБХ/ шинэ зөвлөмжийг гаргав.

Энэ зөвлөмж “Өөрийн дуу хоолойгоо олох нь: Мэргэжлийн байгууллагууд, өмгөөлөл ба төрийн бодлого” гэсэн сэдвийн дор гарч байгаа ба мэргэжлийн байгууллагуудад мэргэжлийн нягтлан бодогчид нийгмийн асуудалд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх, сонсох мөн мэргэжлийн том нэгдмэл бүлэг болох нөхцөл орчинг бүрдүүлэхэд нь туслах практик зөвлөгөө юм.  ДНБХ нь мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэж бодлого зөвлөмжөөр гишүүдээ хангах  үүрэгтэйн хувьд энэхүү зөвлөмжийг гаргажээ.