Халаа сэлгээнд цагаа зарцуулахгүй
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.18

Халаа сэлгээнд цагаа зарцуулахгүй

Хөдөлмөрийн сайдын албан тушаалыг аваад хоёр долоо хоног өнгөрч буй Г.Баярсайхан сайд ажлаа авсныхаа дараа анх 3 удаа хэвлэлд ярилцлага өгчээ. 

. Тэрбээр, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээний хэрэгжилтийг шаардаж Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэх талаар шаардсан жагсаалын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Цалин нэмэх нь байх ёстой шаардаага ч улсын төсөв тасарчихсан, төсөв алдагдалтай энэ үед хэр бодитой, үнэнд нийцэх шаардлага вэ гэдгийг анхаарч, асуудлаа ширээний хойно суугаад ярих ёстой гэв. Г.Баярсайхан “Цалинг 25 хувиар бууруулах асуудал яригдаж байна. Эдийн засгийг агшаах хувилбар дээр ихэд болгоомжтой хандах хэрэгтэй л дээ.

Эдийн засгийн хямралаас болж зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Ийм үед төсвийн тодотгол хийх нь нийгэмд ямар сөрөг үр дагавар авчрах вэ гэдэг дээр нэлээд нухацтай ярилцаж, гүн гүнзгий шийдэлд хүрэх ёстой. Гэхдээ цалинг бууруулах тухай асуудал байж болохгүй.

Төр энэ байгаа бүтцээрээ ажлын байраа хадгалаад явах нь зөв. Манайхаас цалинг үе шаттай нэмэх дөрвөн хувилбар гаргаад санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Адууныхаа хэрээр исгэрнэ гэдэг биз дээ. Асуудалд Сангийн яам бодит дүгнэлт, тооцоо хийгээд тодорхой болгох байх аа” хэмээжээ.

Мөн Хөдөлмөрийн яаманд нэг ч халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар “Өмнөх сайдын үед ажиллаж байсан энэ хүнтэй нэг баг болоод ажиллая гэсэн бодолтой байна. Сонгууль хүртэл хугацаа бага байгаа болохоор халаа сэлгээнд цагаа зарцуулах бодол алга. Мэдээж аль ч байгууллагад зохих албан тушаалтнууд ажилд орж, гарч л байдаг. Ийм хэвийн үзэгдэл тэр хэвээрээ л явах байх” гэв.