Гал унтраах тоног төхөөрөмжийн үзэсгэлэн боллоо
2015.09.18

Гал унтраах тоног төхөөрөмжийн үзэсгэлэн боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, “Сокол” ХХК хамтран гал унтраах тоног төхөөрөмж, болзошгүй аюул, ослын үед ашиглах орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл технологийг машин техник болон аврах ажиллагааны багаж хэрэгслийн үзэсгэлэнг энэ сарын 17-18-ны өдрүүдэд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд “Сокол” ХХК, “IT zone”, Австрийн “Rosenbauer”, Германы LUKAS, Gember, АНУ-ын MSA, Motorola, Итали, Швед, Тайвань зэрэг улсуудын гал унтраах тоног төхөөрөмж, машин техник болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд тавигдсан юм.

Болзошгүй аюул, ослын үед ашиглах орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлүүд улам бүр боловсронгуй болж, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулах боломж  улам бүр нэмэгдэж байгаа билээ.

“Сокол” ХХК-ны инженерүүд гал унтраах машин угсарч бэлэн болгожээ. Уг машинд Австрийн “Rosenbauer” компанид үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд суурилагдсан байна. Энэ нь монголчууд анхны европ стандарт хангасан гал унтраах жижиг оврын автомашинтай болж байна гэсэн үг юм