
"ХУД-ийн үндсэн дүрэм"-ийг боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Хан-Уул дүүрэг Нийслэлдээ анхлан өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байгаа байна.
Энэ зорилгынхоо хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг үзэглэсэн юм.
Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний оролцооны бодлого” боловсруулах хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Хан-Уул дүүрэг хороодын иргэний танхимаараа дамжуулан иргэдийн санаа бодлыг үндсэн дүрэмд тусгахаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн нээлтэд ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын Төлөөлөгчид, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул, н.Даваа нар оролцлоо.