Мэндчилгээ
Уламжлал болгон тэмдэглэж ирсэн Хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан монгол хүн бүрийг дэмжин ажил хөдөлмөр эрхлэн, аз жаргалтай амьдрах таатай нөхцөлөөр хангах нэн хариуцлагатай үйлст оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй хөдөлмөрийн салбарын нийт ажиллагсад, албан хаагч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
"Ажилтай орлоготой монгол хүн’ хөтөлбөрийг дэвшүүлэн тавьж, шинэ шинэ ажлын байр бий болгохын төлөө, эдийн засгийн хүндрэлтэй энэ үөд ажлын байрыг хадгалаад ч болов иргэдэд учирч болзошгүй эрсдлээс хамгаалан хүндрэл бэрхшээлийг даван туулж буй ажил олгогч нартаа мөн хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгохын төлөө хамтран ажилладаг нийгмийн түншүүд, ажил олгогч эздийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн зүтгалтэн нартаа Хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийн мэндийг хүргье.
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын хар сүүдэр улс орны маань хөгжлийн эрчийг сааруулж, эдийн засгийн нөхцөл байдал түр хугацаанд хүндэрсэн эиэ цаг мөчид уужуу монгол ухаан, хамтын хүчээр хямралыг хохирол багатай даван туулах зориг хүсэл байгаад нь нийгмийн түншүүд болон олон нийтдээ талархаж буйгаа илэрхийлье.
Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой сайн сайхан амьдруулахад бидний хийж хэрэгжүүлж буй бүхэн чиглэх ёстой юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих", “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах’, "Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих*, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхен энэ онд эдгээр хөтөлбвр болон арга хэмжээнд 35,7 мянган хүн хамрагдаад байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй зохион байгуулах чиглэлд анхаарч ажилласнаар оны эхний найман сарын байдлаар ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 42.7 мянган ажлын байрны захиалга бүртгэгдсэн бегөөд энэхүү захиалгын дагуу 25.6 мянган иргэнийг зуучилж ажилтай болгосон нь өнгөрсөн оны мөн үетзй харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт. Түүнээс гадна бүртгэлтэй ажилгүй иргэний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.5, өмнөх сартай харьцуулбал 2.0 хувиар тус тус буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй байгаа.
Монгол Улсын ирээдүйн хөгжлийг гардан бүтээх ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх үйлстээ ч бид ахиц дэвшил, амжилт арвинтай байсныг тэмдэглэхэд таатай байна, Бразилийн Сан Пауло хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон Дэлхийн ур чадварын олимпод монгол залуус анх удаа оролцохдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сайн мэргэжилтнийг Монгол Улс бэлтгэж чадаж буйг харуулсан нь том амжилт. Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд бид чамгүй их зүйлийг хийж амжууллаа, цаашид ч бидэнд хийж хэрэгжүүлэх зүйл тун их бий,
Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэхэд хөдөлмөрийн салбарт ажиллаж буй та бидний манлайлагч чадвар, бүтээлч санаачлага, хичээл зүтгэл, сахилга, хариуцлага, итгэл үнэмшил, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзэл, иргэдээ дээдэлж ёс зүйтэй байх соёл чухал гэдгийг захиж хэлье.
Хөдөлмөрийн салбарт авьяас билиг, эрдэм мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж буй та бүхний ажил үйлс өөдрөг, тэгш сайхан байхын ерөөл дэвшүүлье.