Аялал жуулчлалын төлөөлөгчийн газар ажиллуулах эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Токио хотын даргын урилгаар 9-р сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод ажиллалаа.
Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, албаны төлөөлөгчид Токио хотод зохиогдож буй ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн "Монголыг сурталчлах өдөрлөг"-т оролцож Япон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр, жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм .
Мөн Азийн орнууд, түүний дотор Япон-Монгол хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлддэг "Стелла Жапан" компанид Улаанбаатар хотын Аялал жуулчлалын төлөөлөгчийн газар ажиллуулах эрх, батламжийг олгов.
Албан томилолтын хугацаанд үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэшсэн Японы зочид буудлын сургууль, зочлох үйлчилгээний YMCA сүлжээ сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцаж хамтран ажиллахаар боллоо.