Аялал жуулчлалын салбарын гол брендийг бий болгох шаардлагатай
НҮБ болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Торгоны замаар аялах, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан шинэ брэнд бий болгох санал тавьжээ.
Үүний дагуу Торгоны зам дагуух орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх, тухайн улс орнуудын найрамдалт харилцааг сайжруулахад энэхүү төсөл давхар үр дүнгээ өгнө гэж НҮБ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас үзэж байгаа бол Монгол улсын Засгийн газар ч уг ажлыг дэмжиж байгаа юм.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Торгоны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх уг арга хэмжээнд Монгол улс хамтран идэвхитэй оролцож, улс орноо хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж Засгийн газраас шийдвэр гаргасан. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд илүү материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход аялал жуулчлалын салбарын гол брендийг бий болгож дэд бүтцийг нь сайжруулж тодорхой хөрөнгө зарцуулж байж эргэн хөрөнгө олох боломжийг бий болгоно” гэж мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү