Азийн аварга шалгаруулах тэмцээнд "Монгол хүү" мордлоо
Олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын хvрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц
2015.09.28

Азийн аварга шалгаруулах тэмцээнд "Монгол хүү" мордлоо

Монголын Бодибилдингийн спортод хүчин зүтгэж буй залуус Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа.

Говь-алтай аймаг Төгрөг сумын харяат, Мустанг центр Мон-Алтиус БТДС, Perfect body клубын тамирчин, Биеийн тамир спортын тэргvvний ажилтан, Олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын хvрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц 2015.09.29-10.02 Узбекистан-Ташкент хотод Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тамирчдын хамт Узбекистан улсыг зорилоо. Тус тэмцээнд Перпектбоди клубээс дөрвөн тамирчин оролцож байгаа ажээ.

Г.Жамц тэргүүтэй тамирчдад амжилт хүссэн олон хүмүүс цахим ертөнцөөр сэтгэгдэлээ илэрхийлжээ.