Азийн аварга шалгаруулах бодбилдинг фитнесийн 49 дэх удаагийн тэмцээн
2015.10.19

Бодбилдинг, фитнесийн 49 дэх удаагийн тэмцээнээс долоон медаль өвөртөллөө

Азийн аварга шалгаруулах бодбилдинг фитнесийн 49 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 20 гаруй тамирчид өрсөлдсөн юм. 49 дэх удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. Долоо өдрийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнээс манай улс долоон медалийн эзэн боллоо.

"Perfect body" фитнес төвийн захирал Г.Жамц: Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын тэмцээнд 20-иод тамирчин оролцож  байсан. Дэлхийн аваргын тэмцээнээс дөрвөн медальтай, дэлхийн аварга төрсөн бахдам амжилттай ирсэн. Энэ жилийн дэлхийн аварга 11-р сарын 24-нөөс Тайландад болно. Манайхаас баг бүрэлдэхүүн бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Одоогоор 20-иод тамирчин явахаар яригдаж байна. Эдгээр тамирчид нь  УАШТ-ээс болон түрүү жилийн Ази болон дэлхийн аваргад оролцсон.  

"Азийн бодибилдингийн холбоо" өдгөөгөөс 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд манай орны тамирчид 1990 оны сүүлээс Азийн тэмцээн, уралдаануудад оролцож иржээ. Азийн аваргад амжилттай оролцсон бага тамирчид удахгүй дэлхийн аваргын тэмцээнийг зорих болно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...