“БДО” ХХК
2015.10.14

Аудитын компаниуд спортоор өрсөлдлөө

Аудитын компаниудын спортын тэмцээн 14 дэх жилдээ боллоо. Санхүүгийн салбарын завгүй ажлаасаа нэг өдөр хөндийрч салбарынхаа бусад компаниудтай нөхөрсөгөөр өрсөлдөх нь биений чилээ гаргахаас гадна цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байдгыг зохион байгуулагчид хэлж байна.

Энэ жилийн дөрвөн төрөлт спортын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар “БДО” ХХК ажиллажээ.

“БДО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтансүх: "Тэмцээн нь аудитын компаниудын хооронд жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жил 14 дэх удаагийн тэмцээн болж байгаа. Энэ нь аудитын компанид ажилладаг нийт ажилтан албан хаагчдад нэг өдрийг спортоор нөхөрсөг өрсөлдөж, спортлог өнгөрөөх зорилготой. Мөн таницаж, нөхөрлөх боломжийг олгодог юм. Энэ салбарт 100 орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байдаг. Тэмцээнд бол 20 орчим компанийн 15 баг өрсөлдөж байна" хэмээн хэллээ.

Аудитын компаниуд жил болгон зохион байгуулдаг тэмцээнээ ээлжилэн зохион байгуулагчын үүргийг хүлээдэг. Энэ жилийн хувьд “BDO аудит” ХХК үүргээ биелүүлэн спортын тэмцээн зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн юм.

ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн "Аудитын компаниудын дунд зохион байгуулдаг жилийн уламжлалт тэмцээн болж байна. Энэ жилийн онцлог бол бид дан ганц шалгалт хяналт, зөвлөх үйлчилгээ хийгээд суух биш жилдээ нэг удаа залуучуудаа спортын арга хэмжээгээр сорьж тэднийг хөгжүүлэх, мөн нийгмийн чанартай томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлоготой. Энэ уламжлал тогтоод 14 дэх тэмцээн нь болж байна. Үүнд аудитын компаниуд өөрсдөө ээлж дараалан спонсорлож, зохион байгуулж ажилладаг юм" хэмээн ярилаа.