Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэв
Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв 90 жилийн ой
2015.09.28

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэв

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв 130 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаас 121 үйлчлүүлэгчтэй 24 цагийн турш халамжилж, байнгын асаргаа, сувилгаа, эмчилгээг үзүүлж байна.

Тус төв 1925 оноос хойш “Улсын асрамжийн газар” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 онд ХАХНХСайдын тушаалаар “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв” болон шинэ бүтэц зохион байгуулалттанд орж ажиллан, өдгөө 90 жилийнхээ ойтой золгож байна. 

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нь 2015 онд тохиож буй 90 жилийнхээ ойг угтаж төвийнхөө өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус байр ашиглалтанд орсноор " Батсүмбэр”-ийн гэх асрамжийн газарт маань ор хүрэлцэхгүйгээс ирж чаддаггүй, хүлээгдэж байдаг ахмадуудын тоо цөөрч, үйлчилгээний орчин сайжрах юм.

Мөн дэргэдээ Ахмадын нөхөн сэргээх 120 хүн хүлээн авах хүчин чадалтай сувиллыг байгуулж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Сувилал нь орчин үеийн техник, тоног төхөөрөмж суурилуулсан, дэлхийн стандартад нийцсэн байх бөгөөд цэвэр агаар ая тухтай орчинд ахмадуудад уламжлалт бариа засал, нөхөн сэргээх эмчилгээ, асаргааг үзүүлэх цогцолбор газар болох юм.

90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа" Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв" -ийн баярын арга хэмжээнд ХАХНХ-сайд С.Эрдэнэ НХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алтанчимэг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа зэрэг албаны хүмүүс оролцож өндөр настан, ахмадуудад, албан хаагчдыг шагнаж, баяр хүргэлээ.