Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн төв суурингийн иргэдэд газар өмчлөх гэрчилгээ гардууллаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2015 оны Хаврын ээлжит чуулганы завсарлагаар тойргийнхоо бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, иргэд сонгогчидтой уулзаж байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн төв суурингийн оршин суугчидтай уулзаж, НД-ийн удирдлагын хамт зарим иргэдэд газар өмчлөх гэрчилгээ гардуулсан байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг санаачилан 2012 оны 05-р сард Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Төмөр замын "Туул зөрлөг"-ийн 33.5 га, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тус тус тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэх тогтоолыг УИХ-р батлуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж байна
Тэрэлжийн төв суурингийн иргэд 1957 оноос хойш, Туул зөрлөгийн иргэд 1954 оноос хойш тус тус энэ газартаа оршин сууж байгаа юм байна. Хөгжилтэй орнууд байгалын үзэсгэлэнтэй газар нутгаа аль болох оршин суугч иргэдэд ойртуулж, зохистой ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх замаар эзэнжүүлж хамгаалдаг.
Дээр дурьдсан газрыг иргэдэд өмчилж авч байгаа иргэд орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулж амьжиргааны чанараа сайжруулах, нөгөө талаас энэ орчныхоо байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах санал, санаачлага, бүтээлч хамтын ажиллагаа улам нэмэгдэнэ гэж ярьж байлаа.
Мөн Налайх дүүргийн удирдлага санаачлан Тэрэлжийн төв суурин тойрсон ой модыг холбогдох хуульд заасны дагуу нөхөрлөл байгуулах замаар хамгаалуулах, арчлах ажлыг зохион байгуулахааар төлөвлөж байгаа юм байна.
/ETV TV/