Иргэдэд ийм бэрхшээл тулгарч байна
МАН "Бид хамтдаа” аян
2015.09.30

Иргэдэд ийм бэрхшээл тулгарч байна

МАН "Бид хамтдаа” аяны нээлтийг Хэнтий аймагт энэ сарын 25-ны өдөр хийлээ.

Энэхүү арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын булгийн дарга С.Бямбацогт, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын гишуүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Бага хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нар оролцсон юм.

Тэд долоон багт хуваагдан, сумын иргэдтэй уулзаж, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хусэлтийг сонслоо. Ингээд сумдын уулзалтаар иргэд чухам юу ярьсныг тоймлон хүргэж байна.

БАЯНМӨНХ СУМЫН “ДУЛААН” ХАЙРХАНЫГ УХААД ЭХЭЛЖЭЭ

МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумын иргэдтэй уулзахаар аян замдаа гарлаа. Биднийг Баянмөнх суманд ирэхэд тус сумын намын хорооны дарга М.Цэнгал албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа. М.Цэнгэл өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай, яриа хөөрөөтэй эмэгтэй байв.

Улаанбаатараас ирсэн төлөөлөгчдөд нутаг орныхоо байдлыг танилцуулж, АН засгийн эрх авснаас хойш төрийн ажил цалгардаж, ал хуль болж байгааг толгой сэгсрэн өгүүлж байв. Баянмөнх суманд бүтээн байгуулалтын цөөнгүй ажил хийжээ. Үүнийг Б.Бат-Эрдэнэ гишүүний хичээл чармайлтын үр дүн гэж магтах хүн ч байсан. Сумын иргэдийн тахин шүтэж, цайныхаа дээжийг өргөдөг Дулаан хайрхан уулыг жонш хайх нэрийдлээр ухаж төнхөж эхэлснийг иргэд хэлж байлаа. Дараа нь бид Дархан сумаар зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус сумын эмнэлгийг төсөв хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар хоёр давхар байсныг нэг давхар болгожээ. Тиймээс зай талбай давчуу, эмчийнхээ өрөөнд үзлэг, шинжилгээ явуулах нь холгуй байгааг учирлав. Дархан сумын нэгэн баг байсан Бор-Өндөрийг сумын статустай болгосон нь иргэдийн дунд хагарал үүсэх эхлэл болсныг өгүүлэх хүн цөөнгүй байна. Бор-Өндөр суманд уул уурхай хөгжсөн учраас ажлын байр гарч тийшээ хүн амын төвлөрөл бий болжээ. Дарханаас эмнэлэгт үзүүлэх, хүүхдээ сургуульд өгөх, ажилд орохоор ирсэн иргэдийг Бор-Өндөрт бүрмөсөн шилжиж ирэхийг шаардаж, чирэгдэл учруудцаг тухай ч нутгийн иргэд ярьж байлаа. Одоо дээрх хоёр сум газар нутгаа хуваах асуудапд учраа ололцохгүй байгаа ажээ.

ОЮУТНЫ ТӨЛБӨР ӨССӨН НЬ МАЛЧДАД ХҮНДЭЭР ТУСЧ БАЙНА

Биднийг очиход ажлын өдөр байсан хэдий ч хотоос ирсэн төрийн хүнд үгээ дайхаар олон хүн ирсэн байв.

Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, МАН-ын улс төр, намын байгуулаптын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан баг Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Батширээт,  Өмнөдэлгэр суманд ажиплалаа. Үүрийн таван жингээр хөдөлсөн багийнхан 13.00 цаг гэхэд Батширээт сумын нутагт хүрсэн. Тус сум ОХУ-тай хил заагладаг, ой хээрийн бүс нутаг юм. 2000 гаруй хүн амтай тус сумын ихэнх иргэн мал маплаж, самар, жимс түүж амьдардаг юм байна. Биднийг очиход ажлын өдөр байсан хэдий ч хотоос ирсэн төрийн хүнд үгээ дайхаар олон хүн ирсэн байв.

Энэ үеэр иргэдээс гал төлөв эдийн засгийн нөхцөл байдал өдөр ирэх тусам доройтож, иргэдийн амьдралд хүнд тусч байна. Тухайлбал, өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр зарагдаж байсан төлөг энэ жил 30-40 мянга болж, бяруу 500 мянгад хүрч байсан бол энэ жил 250 мянгаар зарах гээд ч чадахгүй байна. Гэтэл оюутны сургалтын төлбөр, дотуур байрны үнэ өсч байгаа нь малчин иргэдэд хүнд тусч байна гэсэн юм. Мөн орон нутагт амьдарч буй иргэдийн олонх нь ахмад настнууд байдаг.

Тиймээс тэд МАН-аас санаачилсан Ахмадууддаа ач санах хуулийн төсөл, тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг үгүйлж, УИХ-д өргөн барьсан үгүйг асууж байв. Түүнчлэн хөдөөгийн иргэд улс орны мэдээллийг зөвхөн хэвлэлээс авдаг. Гэтэл саяхан Статистикийн хорооноос хийсэн мэдээллийг харахад итгэхэд бэрх тоо байна. Дундаж цалинтйн хэмжээ 800 мянган төгрөг гэнэ. Гэтэл орон нутагт ийм хэмжээний цалинтай хүн байхгүй” гэсэн юм.

“АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УИХ ТАРАХ ХЭРЭГТЭЙ” ГЭЛЭЭ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Бага хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын иргэдтэй уулзсан юм. Иргэд эдийн засаг сэргэх эсэхийг ихэд сониучирхан тодруулж байлаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Сүүлийн гурван жилд явуулсан буруу бодлогын үр дагавар ард түмний нуруун дээр ирж байгаа юм. “Чингис”, “Самурай" бонд, Хөгжлийн банкны зээл гээд маш их мөнгийг 2012 онд гаргасан.

Өнөөдөр энэ бүгд ард түмний амьдралд наалдсангүй. Цалин тэтгэврийг 8-11 хувь нэмсэн гэж байгаа. Гэтэл юмны үнэ 20-50 хувь өсчихөөд байна. Хөдөлмөрийн сайдын шийдвэрийг санаж байгаа байх. Өнгөрсөн жип цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлага гаргаж байсан. Өнөөдөр шинээр сонгогдсон Хөдөлмөрийн сайд маань төрийн албан хаагчийн цалинг 30 хувь бууруулна гэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ард ирэдийнхээ цалин, тэтгэврийг тавьж чадахааргүй байдадц хүрч байгаа юм. Бонд оруулж ирээд ард иргэдэд нөлөөлсөнгүй.

2017 онд бондын хүүнд 110 сая амдоллар төлөхөөр болсон. Бид жилдээ бүрэн дунд сургууль 100, хүүхдийн цэцэрлэг 300-г барих мөнгийг ‘Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлд зүгээр өгч байгаа юм” хэмээв. Иргэдийн санал асуулгаар сонгогчид үнийн өсөлтийг зогсоож цалин тэтгэврийг нэмж өгөх, ахмадын зээлийн хүүг бууруулж өгөхийг хүсч байв. 2012 оны сонгуулийн өмнө биднээс ноолуурыг маань ченж нар гуйж ирээд 90 мянган төгрөгөөр авдаг байсан. Энэ жил бид ченж нарыг өөрсдөө гуйж байгаад 50 мянган төгрөгөөр өглөө хэмээн ярьж байв.

Оюутны төлбөр 2-3 сая болчихлоо хэмээгээд үүнийг тогтоож өгөхийг хүсэв. Нэгдсэн уулзалтад үг хэлсэн иргэдийн олонх нь ажлаа хийж чадахгүй байгаа УИХ-ыг тараах хэрэгтэй гэж бухимдаж байлаа. Баян-Адарга суманд ажиплах үед Засаг даргын тамгын газрын жижүүр Д.Чимэдболдынхоор орсон юм. Тэрбээр далоон хүүхэдтэй бөгөөд гурав нь хотсд суралцдаг юм байна. ШУТИС-ийн барилгын инженерийн гуравдугаар курсын оюутан Түвшинбаатарын төлбөрийг төлж чадахгүй байгаагаас жилийн чөлөө авсан байжээ. МАН-ын ерөнхий нарийн бич-гийн дарга Ж.Мөнхбат, бага хурлын гишүүн Л.Оюун-Эр-дэнэ нар хүүгийн сургалтын төлбөрийг төлөхөөр болсон сайхан үйл явдал энэ үеэр болсон юм.

НАЙМААЧДЫН ОРЛОГО МУУДЖЭЭ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бид хамтдаа” аяны хүрээнд Дэлгэрхаан, Хэрлэн-баянулаан тосгонд ажиллапаа. Тэрбээр аймгийн төвийн иргэдтэй уулзаж “Бид хамтдаа” аяныг эхлүүлсний дараа “Хурх” зах “Наран плаза” дэргүүрээр орж лангуу түрээслэгчидтэй уулзав. Лангуу түрээслэгчид орлого буурсан, банкны зээл төлөхөд хүндрэл учирч буй болон оюутны сургалтын төлбөр нэ-мэгдсэн зэрэг бэрхшээлтэй асуудпаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд уламжилж байлаа. Тухайпбал, Хурх захын лангуу түрээслэгч Л.Нэргүй “Ачийнхаа сургалтын төлбөрийг төлдөг. Гэтэл сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа.

Иймд нэг төгрөг ч гэсэн олохын тулд ингээд сууж байна. Орлого муудлаа. Өдөрт 20-30 мянган төгрөгийн орлого орж байна. Урд нь 60-70 орчим мянган төгрөгийн орпого өдөрт ордог байсан. Одоо ХААН банкны зээлтэй. Орлого гайгүй үед банкны найдвартай зээццэгч гэж өргөмжлөл авдаг байв. Гэтэл одоо найдваргүй төлөгч гэсэн өргөмжлөл авах гээд байх шиг. Сарын түрээс 68 мянган төгрөг"’ хэмээж байв. Энэ жил зун оройтсон тул малын тарга хүч муу байгаа юм. Мал өөхөн таргатай махан тарга авч чадаагүй хүндрэл бий. Ийм учраас аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж малчидтай уулзлаа 

МАЛЧИД МАЛААРАА ГУРИЛ БУДАА СОЛЬЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Удирдах зөвлөлийн ажлын албаны Нийгэм эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ч.Алтанхуяг нар хурдан хүлгийн өлгий нутаг Галшар, Бор-Өндөр сумдад ажилпалаа. Гал шар сум Өндөрхаан хотоос 140 км зайтай. Үдшийн 18.00 цагт сумын иргэд, сонгогчидтой уулзах байсан ч, уулзалт цагаасаа нэлээд хожуу эхлэв.

Мичин жилийн өвлөөс урьтаж, хөдөө хотгүй бэлтгэлээ базааж буй энэ үед сумын балчир хүүхдүүдийн өдрийн ихэнхийг өнгөрүүлэх цэцэрлэгийнх нь дулааны асуудлыг шийдээгүй байх жишээний.

Хэдийгээр хожуу эхэлсэн ч, уулзалт нэлээд ширүүн уур амьсгалтай өрнөсөн. Тус суманд сургуулийн дотуур байр, цэцэрлэг гээд шинэ байшингууд сүндэрлэн босч сумын өнгө үзэмжийг нэмсэн байна. Гэхдээ халаалтын асуудлаа одоо хүртэл шийдээгүй байгаа аж. Шалтгаан нь төсөв орж ирээгүй гэх. Мичин жилийн өвлөөс урьтаж, хөдөө хотгүй бэлтгэлээ базааж буй энэ үед сумын балчир хүүхдүүдийн өдрийн ихэнхийг өнгөрүүлэх цэцэрлэгийнх нь дулааны асуудлыг шийдээгүй байх жишээний.

Үүгээр үл барам иргэд бэлэн мөнгөгүй болж. сумын төвд “Малчны дэлгүүр'-ийг хүртэл байгуулсан гэнэ. Энэ нь малчид малаа авчраад дэлгүүрт тушааж, оронд нь гурил, будаа гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авдаг дэлгүүрийг хэлж буй хэрэг аж. Нэг үгээр хэлбэл, сумын дэлгүүрт бэлэн мөнгө эргэлдэхээ больжээ. Малчид хэдхэн жилийн өмнө 100 мянгаар зарж борлуулдаг байсан төлгөн хонио эдүгээ 50 мянган төгрөгөөр борлуулж, оронд нь бараа таваар худалдан авч байна.

Сумын бүх иргэн зээл авч, харин банкууд дахин зээл олголтоо зогсоосон гэнэ. Галшар сумын ард иргэдийн байдлыг цухас дурдахад л ийм байна. Үүний дараа Бор-Өндөр сум руу хөдөллөө. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь 1981 онд Хэрлэн хороо нэртэйгээр бий болж байжээ. УИХ-ын 2012 оны хоёрцугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар тоггоолоор Бор-Өндөр сум болгон өөрчилж 2012 оны арванхоёрдугаар сараас эхлэн сумын бүгэц зохион байгуулалтад оржээ.

Гэвч сумын статус олгохдоо газар нутгийг нь зааж өгөөгүй нь одоог хүртэл иргэдэд хүндрэл учруулж байгааг ахмадууд бухимдан ярих аж. Анх байгуулагдахдаа 3000 хүн амтай байсан сум эдүгээ 10 мянган хүн амтай болсон бөгөөд газар доорх шугам сүлжээ хүүхдийн зулай мэт нимгэрснийг сумын удирдлагууд хэлж байв.

ЖАРГАЛТХААН СУМАНД УЛСТӨРЖИЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ

Нарны илч цаашлан буй намар цагийн ховорхон тохиох нарлаг, налгар сайхан өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал сумыг зориод ирлээ. МАН “Бид хамтдаа” аянаа өнгөрсөн баасан га-ригт Хэнтий аймагт нээсэн бө-гөөд үүнтэй зэрэгцүүлэн дээрх хоёр суманд “Бид хамтдаа” аяныг эхлүүлэхээр хөлгийн жолоо залсан УИХ-ын гишүүн Сү.Батбоцц, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар нараар ахлуулсан багг багтсан минь энэ.

Жаргалтхаан сумын хувьд мянга гаруйхан хүн амтай хэрнээ иргэд нь намд хуваагдчихсан, намчирхаж, талцсанаасаа болж мэндийн зөрүүгүй явцгаах, нэгнээ мөнхийн дайсны, мөнхийн өрсөлдөгчийн нүдээр харах ямар харамсалтай эмгэнэлтэй дүр төрх угтлаа. Жаргалтхаан сумын Засаг дарга дарга АН-ын гишүүн аж. Багийн даргаар нь МАН-ын гишүүн дахин дахин сонгогдоод байхад батламжилдаггүй, өөрийнхөө тааллаар хүн аваачаад тавьчихдаг, үүнээс нь болоод тухайн багмйн дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигдоод одоо даргагүй байгаа гэнэ. Энэ боп зөвхөн нэг жишээ.

“Цалинтай чинь ярина, арга хэмжээ авна” гээд суманд АН-ын зохион байгуулсан арга хэмжээнд төрийн албан хаагчдыг хүчээр оруулдаг хэрнээ МАН-аас зарласан хурал, цуглаанд оролцсон жирийн иргэдийн төрийн үйлчипгээ авахад нь саад учруулах, халамж, тусламжаас хасахаас эхлээд албан хаагчдыг ажпаас халах талаар хүртэл ярьж, айлгаж. дарамталдаг талаар уулзагггад ирсэн иргэд ярьж байв. Жаргалтхаанаас хздхэн км-ийн зайтай Цэнхэрмандал суманд хамтарч ажиллаж, ойлголцож амьдарч болдгийн жишээг харлаа.

Цэнхэрмандал суманд өнгөрсөн жил АН нэг суудлын зөрүүгээр ялсан. Нэгээр илүү гэдэг мянгаар илүүгийн үлгэрээр сумын Засаг даргаар АН-ын гишүүн Л.Баатар ажиллаж байгаа. Сумын намын үүрийн дарга Ж.Энх-Амгалан аймгийн ИТХ-ын гишүүний сонгуультай. “Бид хамтдаа” аяныг суманд нь нээх багийг очиход сумын Засаг дарга, намын үүрийн дарга хоёр Соёлын төвийнхөө үүдэнд иргэдээ цугпуупчихсан хүлээж байв. Хамтарч, ойлголцож ажилладаг хүмүүсийн харилцаа хүртэл таатай, дулаахан, сэтгэлд ойр байх аж.

БЭРХИИН БЭРХШЭЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн ирсэн дээр асуудлуудаа ярьж авья гэсэн бололтой, уулзалтад оролцсон иргэд тун идэвхитэй байж, хэлэх гэснээ хэлж. асуух гэснээ асууж, санал бодлоо солилцож байв. “Бид хамтдаа” аяны хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, намын даргын хуулийн зөвлөх Г.Баясгалан нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа.

Бэрх хотод тулгарч буй бэрхшээлийн нэг бол орон байртай холбоотой асуудал ажээ. 1990-ээд оны эхээр оросууд гарч, явсны дараа Бэрх хотод бүрэн бүтэн үлдсэн юм ховорхон. Ялангуяа оросуудын байрлаж байсан сууцууд бүгд эзгүй шахам болж, балгас болсон нь бий гэнэ. Тухайн үед байртай байсан иргэд тухайн үеийн хамгийн өндөр үнээр буюу 60-70 мянган төгрөгөөр зараад арилж өгч. Тэр үед байрны гэрчилгээ ч гэж байсангүй. Ийнхүү олон жил улирч, ашигт малтмалын эрэпт хэрэгцээ нэмэгдэж, Бэрх хотын амьдрал сайжирч, байрны үнэ өсөхтэй зэрэгцэн байраа зараад явсан иргэд буцаж ирээд оршин суугчидтай хэл ам үүсгэх болжээ.

Хууль хяналтын байгууллагаар явахаар байрыг нь худапдан авахдаа гэрээ, хэлцэл байгуулаагүй оршин суугчдын буруу болох нь элбэг байдаг аж. Гэтэл тухайн үед хөдөөнийхөн байтугай хотод ч хууль эрх зүйн мэдлэгтэй, гэрээ байгуулж худалдаа хийдэг хүн цөөхөн байсныг дурдах хүн ч байлаа.

Бэрхэд иймэрхүү орон байртай холбоотой асуудап бэрхшээл болж байна. Харин Батноров сумынхан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос улс орны эдийн засгийг сайжруулахын тулд МАН ямар арга хэмжээ авч ажиллахыг тодруулж байлаа. Үүнд хариулахдаа С.Бямбацогт гишүүн “Бид алдааг засах гэж хамтарсан. Үүний эерэг үр дүн гарахтай зэрэгцээд биднийг засгаас гаргасан. Бурууг нь илчилж, зөвзамд оруулах гэхээр бусдад буруугаа мэдэгдүүлэх вий хэмээн эмээж байгааг та бүгд харсан” гэсэн юм.