“Наашаа цааашаа” нэвтрүүлэг
2015.10.01

Олон улсын кино наадам болно

“Наашаа цааашаа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт БСШУ-ны яамны соёлын бодлого зохицуулах газрын дарга Д.Гантөмөр хүрэлцэн ирсэн байна.

- Олон улсын кино наадам, Кино фестивал долоо дахь жилдээ болж байгаа ч жил бүр онцлоготой болдог. Жил ахих тусам улам сонирхолтой болж, хүрээгээ тэлдэг. Энэ жилийн онцлог нь юу байв?

Кино фестивал, кино урлаг бол бид  оюуны мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл гэж харж байгаа. Кино бол зөвхөн уран сайхны үйл ажиллагаа биш. Үүний цаана том эдийн засаг, аж үйлдвэрлэл явагдаж байдаг. Киногоор дамжуулан улс орон өөрсдийн сурталчилгаагаа хийхээс гадна өөрсдийн урлагын болон эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой байдаг. Энэ утгаараа кино салбарыг дэмжиж хөгжүүлэх нь улс орон болгоны тэргүүн бодлогын нэг тэр хүрээгээр яамнаас анх удаа киноны хуулийг  боловсруулж үзэл баримтлалыг нь батлуулсан. 

Мөн Кино фестивал гэдэг нь кино танилцуулах үйл ажиллагаа төдийгүй, кино уран бүтээлчдээ нэгтгэх, олон улсын тавцанд гарах, улмаар зах зээлийн анхаарлыг төвлөрүүлэх нэг том менежментийн арга хэмжээ гэж харж байгаа. Олон улсын кино наадмыг янз бүрийн хүмүүсийн хүрээнд зургаан удаа хийсэн. Иймэрхүү танигдаж байгаа үйл ажиллагааг цаашдаа хэн авч явах бэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Энэ жил анх удаагаа бид зочин орон гэж гаргаж ирж байгаа. Аль нэг орны киног гол болгож байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон кино наадмуудын дараа болдог болохоор өндөр үнэлгээ авсан, шагнал авсан кинонуудыг үзүүлэх, хамгийн энгийн үнээр үзэгчдийн хүртээл болох зорилготой. Үүнээс уран бүтээлчид болон, үзэгчид киноны хэм хэмжээ, сэтгэлгээг мэдрэх юм.

Цаашлаад том форум зохион байгуулна. Олон улсын томоохон мэргэжлийн хүмүүсийг авчирсан байгаа. Манай кино дэлхийд гархад болж байгаа эсэх, юун дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар форум хийнэ. Мөн Монгол кино өдөрлөг гэж 2014-2015 он шинээр тавигдсан киноноос сонгон хэлэлцүүлэг хийх арга хэмжээний зохион байгуулна.

- 10-р сарын 8-ны өдөр  Францын кино өдрүүдийг зохион байгуулна гэсэн. Энэ хүрээнд ямар ажил төлөвлөж байна?

Бид энэ фестивалыг Монголын урлагын зөвлөл, Монгол улсад Франц улсаас суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа. Учир нь энэ жил Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа. Мөн Франц улсад захиалгаар, тэдний дэмжлэгийг авч  “Цогт тайж” киногоо сэргээн орчин үеийн HD хэлбэрт буулгасан.

Европоос Франц улс нь киноны хамгийн өрсөлдөх боломжтой, хууль эрх зүйн хувьд Францын киноны хууль нь хамгийн сайн хууль гэж үздэг. Францад кино сан сайн ажиллаж, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагааг нь дэмждэг.

Бүрэн эхээр нь бичлэгээс .....