Замчдын дундах дугуйн уралдаанд урьж байна
Тамирчдын уралдах дугуй нь олон араатай уулын дугуй байна
2015.10.02

Замчдын дундах дугуйн уралдаанд урьж байна

Холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн багц-2 буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлтэнд зориулсан дугуйн уралдаанд замчид та бүхнийг урьж байна.

Дугуйн уралдаан 2015 оны 10 сарын 3-ны өдрийн 11.00 цагт Төв аймгийн Батсүмбэр сумын төвд болно.

Тамирчдын уралдах дугуй нь олон араатай уулын дугуй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70113288 утсаар авна уу.