Европ сүүнд живж байна
Европ сүүнд живж байна
2015.10.03

Европ сүүнд живж байна

ОХУ зарим хүнсний бүтээгдэхүүнд импортын хориг тавьсны дараа Хятадын эрэлт буурч, үйлдвэрлэлийн хязгаарлалт арилжээ.

Үүний үр дүнд Европын зах зээлд сүү,сүүн бүтээгдэхүүний илүүдэл үүсээд байна. Европын Холбооны улсуудад сүү савласан уснаас хямд байна гэж CNN агентлаг мэдээлж байна.

Их Британид нэг литр савласан ус 1 доллар 50 центийн үнэтэй байхад нэг литр сүүг 1 доллараар худалдаж авч байна. Франц улсад ч нэг литр сүү нэг доллар орчим байгаа нь эрдэсжүүлсэн усны үнэтэй дөхөж байгаа юм.

Германы Lidl, Aldi гэх мэт хөнгөлөлттэй супермаркетуудад нэг литр сүү ердөө 55 центээр зарагдаж байхад нэг литр ус 72 цент байгаа юм. Энэхүү үнийн уналт нь сүүний фермерүүдэд хүндээр тусч байгаа нь ойлгомжтой.

Өнгөрсөн даваа гарагт Брюссель хотноо трактортой олон мянган фермер зам хааж, цагдаа нар руу өвс, өндөг шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ онд жижиглэнгийн дэлгүүрүүдэд сүүний үнэ 5 орчим хувиар буурсан бол сүүний бөөний үнэ 37 цент буюу 20 орчим хувиар унажээ.

Энэ нь фермерүүдийг сүүгээ үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр борлуулахад хүргэж байна. Үнийн уналтыг даван гарахын тулд фермерүүдэд 500 сая еврогийн яаралтай дэмжлэг үзүүлнэ гэж Европын холбооноос даваа гарагт мэдэгдсэн байна.