Мэндчилгээ
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм...
Монголын минь хойч үө-ирээдүй болсон хүүхэд багачуудад боловсрол ол-гох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаанаа харамгүй зориулан хүчин зүтгэж яваа “БАГШ" танд Дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэө.
Үндэсний ёс заншил, өв уламжлал, эх орноороо бахархдаг, шинэ үөийн боловсролтой иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай үүргийг эрхэм АРДЫН БАГШ та бүхэн үүрч явдаг билээ.
"Шавийн эрдэм багшаас” гэдэгчлэн энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн багш нартаа Гэрэлт эрдмийн тэнгэрт наран болон ургаж, Гэгээн оюунт шавь нарынхаа шүтээн болон гялалзаж явахын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.
Түүх уламжлалаа дээдэлдэг Монгол түмний хувьд ирэх жил тохиох Монголын багш нарын 50 дахь өдрөөр Боловсролын салбарын түвшинг дүгнэж, хүрэх үр дүнг тодотгох болно.
Эрхэм баян, эрдэм боловсрол дэлгэрэх болтугай.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.САНДУЙ