Хүндэтгэл үзүүллээ
Хүндэтгэл үзүүллээ
2015.10.05

Хүндэтгэл үзүүллээ

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан авто замын салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Зам, тээврийн сайд М.Зоригт ахмадууддаа баярын мэнд хүргээд ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.

Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.

Хүндэтгэл үзүүллээ