Төрийг улстөрчдөд зориулсан бүтэц болгосон нь үнэн
Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшин олонхийн дэмжлэгийг хүлээгээд буй Ч. Улаантай энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн талаар цөөн хорам ярилцлаа. Түүнийг томилох эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдэх юм.
-Өнгөрсөн хэдэн жилд төсөвт дандаа хөрөнгө оруулалтын зардал, зарлага нэмэх тодотгол хийдэг байсан бол энэ удаа танах тодотгол хийх нь?
-Ирэх оны төсвийг хэлэл-цэхээс өмнө эго оны төсвийг тодотгох зайлшгуй шаардлагатай. Тэгж байж ирэх оны төсөв бодит хөрсөнд суурилна. Одоо төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихсан, гадаад, дотоодоос мөнгө орж ирэх найдлага тааруухан байна. Энэ байдалтай яаж зохицох вэ гэсэн тодотгол хийнэ дээ.
-Сангийн яам ирэх оны Төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хэд хэдэн зоримог алхам хийхээр төсөлд тусгажээ. Та Төсвийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?
-Эдийн засгийн үзүүлэлтүүд уруудаж, хямралын илрэлүүд тод гарч байна. Бид хямарч байна гэж яриад байгаа ч хямралын үед хэрхэн ажиллах аргаа өдий хүргэл олоогүй. Эдийн засгийн хямралаас бид өөрсдөө л гарна. Хэн нэг хүн ирж мөнгө өгөхгүй, биднийг хүнд байдлаас гаргахгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл, бид орлогодоо тааруулж зарлага гаргах ёстой. Гарцаагүй амьдралын шаардлагаар зарлага, санхүүжилт талдаа хяналтгай хандах хэрэгтэй болж байна.
“Адууныхаа хэрээр исгэр, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг ардын зүйр үг бий шүү дээ. Засгийн газар гарцаагүй хийхээс өөр аргагүй алхмууцыг хийхээр зоримог санал оруулж ирсэнд олзуурхаж байна.
-Энэ бол сонгуулийн жилийн төсөв. Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулахын тулд төсөв хэлэлцэх үед хамаг арга чаргаа хэрэглэх байх даа?
-Олон жил уламжлагдаад тогтчихсон энэ хандлагыг бид өөрчлөх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд төсөв хэлэлцэх явцад анх боловсруулахад тусгасан агуулга, зоршгг, хэлбэр их өөрчлөгддөг байсан. Үүнээс болж энэ бүх хүндрэл гарч байгаа юм. Үүнийг өөрчлөхгүй бсш бид хямралын үед ажиллаж чадахгүй. Урьд өмнө байгаагүй нөхцөл байдал үүсчихээд байна.
Нөхцөл байдалтай зохицож, хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Ийм хүнд үед орж ирж байгаа төсвийн бодлого нь зөв, зайлшгүй байх ёстой шалгуур үзүүлэлтүүддээ дөхөж очиж байвал хэлбэр, агуулгыг нэг их эвдэхгүй байх ёстой.
-Цалинг 10-30 хувиар бууруулах, зарим албан тушаалыг байхгүй болгох, орон тоо цөөлөх тухай ярьж байгаа?
-Онолын хувьд, төсөв хүндрэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа багасгаж, дараа нь урсгал зардлаа хэмнэдэг. Бүр болохоо байж тартагтаа тулсан үед нийгмийн хамгаалап, цалин, тэтгэвэр рүү ордог. Байдал нэгэнт ийм болсон учраас Засгийн газар зөв ч алхам хийчихэв үү дээ гэж бодож байна. Хямралтай байна гэдгийг бодлого гаргагчдад мэдрүүлье гэдэг үүднээс ийм санал оруулж ирлээ. Энэ зөв дохио байх.
Дэмжихээс өөр аргагүй. Хямралыг алдаагаа засах боломж болгон ашиглах юмсан гэж бодож байна. Төр, засгийн байгууллагын бүтэц хэт данхар, давхардал ихтэй байгаа нь үнэн. Улс төрийн хүчнүүд, бүр цаашилбал улстөрчдөд зориулж төр, засгийн бүтэц бий болгосон нь ч үнэн. Үүнийгээ одоо засаад авах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тоо 200 мянгад хүрлээ гээд шуугиад байна.
Гэтэл үүн дотор маш олон үйлчилгээний албан хаагч бий. Үүнийгээ зөв ангилаад авах алхам Төсвийн хуулийн төсөлд суусан харагдсан. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулъя гэсэн ч үйлчилгээний албан хаагчдын цалинг бууруулахгүй.
-Төсвийн төсөл ерөнхийдөө боломжийн болсон гэж Та үзэж байгаа юм байна, тийм үү?
-Сайн гэж хэлээгүй шүү. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа орлогодоо тааруулж зарлагынхаа шинэчлэлийг хийх ёстой гэж ярьсаар яваад ажлаа өгсөн. Одоогоос жилийн өмнө Засгийн газар хэмнэлтийн горимд төсвийг шилжүүлэх тухай тогтоол гаргаж, энэ алхмуудыг хийж эхэлж байсан юм.
Тэр ажлыг маань үргэлжлүүлээд явж байгаа учраас, намайг энэ асуудлыг боловсруулахад анхнаас нь явсны хувьд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаач гэсэн санал тавьсан байх. Би тэгж бодоод саналыг нь хүлээж авсан. Энэ удаагийн төсөвт нэлээд цаг зарж, тооцоо судалгаа хийж байна. Анхаарч үзэх асуудал ч дотор нь нэлээд байна. Үүнд Төсвийн байнгын хороо нэлээд нухацтай ажиллана.