УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.08

Дорлигжав 25 жил мөнгөнд ойр байсан, цадаагүй л байна

Цаг үе, үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцож байна.

Байнгын ажиллагаатай парламентийн ой тэмдэглэж байх үеэр таны зарим нэгэн ярилцлагыг үзэж байлаа. Энэ дундаас асуух асуулт байгаа учир урьсан юм. Хуульч хүн учир зарим нэг хуулийн дэндүү диталчлан орохоосоо илүү өнөөдөр болж байгаа нөхцөлд таны үзэл бодлыг илүү сонирхохыг хүслээ.

Энэ намрын улс төрийг бужигнаантай гэж тодорхойлсон. Засгийн газрыг огцоруулна, гарын үсэг цуглуулсан нь бараг 30 хүрчихлээ гэсэн чимээ явсан ч намрын чуулганаар чимээгүй болчихлоо?

-Их үймээний өмнөх нам жим шиг л байна. Ер нь бол тэгж л харж байна. Яагаад гэвэл аль альтаа олон ашиг сонирхлыг хэлцэл зөрчилдөөн байна. Олон ч хүмүүсийн гоморхлын эдийн засаг ашиг сонирхлын зөрчил байна. Нөгөө талаасаа улс орныг улс шиг өнгөтэй авч явахын тулд дотроо гаргаж байгаа санаачилгуудаа эдийн засгийн хөшүүргэтэй болгох тийм хэрэгцээ ч байна.

Энэ бүхэн зөв зам дээр уулзаж чадахгүй байна. Дотор нь ороод харж байхад ямар ч их гомдол өширхөл байдын, 25 жилийн түүх их олон, дээр доороо орсон албан тушаалын ч олон түүх байна. Энэ бүх зүйлийн далайн ус шиг болохгүйг нь авч шидээд болж байгааг нь шингээгээд төв нь болоод явдаг төрийн тэр чанар нь сул байна.

Тодруулах зүйл байна. Их олон хүн гээд байгаа ч энэ бол улс төрийн тогоонд байгаа хэдэн хүний л тухай биз дээ?

-Мэдээж хэрэг олон хүн нь өөрөө гурав дөрвөн хэсэгт хуваагдаж. Тэр хэсгийг нь маллаад байгаа хэсэг ч байна. Үүнээс харахад улс төрийн тогтворгүй байдал нь намын төлөвшлөөс гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилаад байгаа улс төрийн намын хуулийг хариуцлагын, ил тод, хариуцлагаар нь зарчмаар нь хийж байхгүй бол нам гэдэг чинь өнөөдөр юу болчихвоо гэдэг дээр дотор нь байгаа бид битий хэл гадна байгаа ард түмэн ойлгохгүй тийм зүйл болоод байна.

Хоёрт нь 25 жилийн түүх гэж ирээдүйгээ төлөвлөж чадахааргүй түүхийн оролцоогоо гаргаж чадахгүй болтлоо оролцолдсон хэсэг нөхөд байна ний нуугүй хэлэхэд.

Өнөөдрийн ашиг хонжоо гээд шууд нэрлэчихвэл яасын?

-Тэгж нэрлэж болно. Хэлхээ холбоотой хэсэг нөхөд байна. Өмч хувьчлалаас эхэлсэн юм уу юунаас эхэлсэн юм нэг юмнаас л эхэлэсэн хэлхээ холбоотой хэсэг хүн байна. Тэр хүмүүс тэр арга, өнгө төрхөөр ирээдүйг тодорхойлох гэхээр хэрэлдэж байгаа асуудлынх нь цар хүрээ булаацалдаж байгаа мөнгөнийх нь тоо нэмэгдэж байна.

Энэ нь Монгол улсад өнгөтэй гэрэл гэгээтэй зүйл байна уу гэдгийг хаалтан дотор асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг хичнээн олноор нь хольж тавьж байгаад асуучихмаар байна. Ний нуугүй хэлэхэд би нэг талаасаа үе солигдох цаг болчихсон юм биш үү гэж хэлмээр байна. Нөгөө талаасаа зарчим итгэл үнэмшил байдаг бол тэрийгээ дахин нэг шүүрдэх хэрэгтэй байгааг байна.

 Бүрэн эхээр нь бичлэгээс...