Авлигачдыг өршөөхгүй байх өөрчлөлтийг дэмжинэ
Хууль зуйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.13

Авлигачдыг өршөөхгүй байх өөрчлөлтийг дэмжинэ

Хууль зуйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас Өршөөлийн хуулийн талаар тодрууллаа.

-Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал Хууль зүйн байнгын хороон дээр гацчихаад байгаа. Еренхийлөгчийн хориг тавьсан заалтуудыг тэр чигээр нь буцааж оруулах гэлээ, авлигын хэргийг өршөөх гэж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Үнэхээр ийм зүйл болох гээд байна уу?

-Хууль зүйн байнгын хороо нэмэлт, өөрчлөлтийн талаар санал, дүгнэлтээ УИХ-д оруулна. Үүнийг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэж батална шүү дээ. Тэгэхээр тэдний өмнөөс ярих боломжгүй. Өөрийнхөө саналыг хэлэхэд авлига авсан, төрийн мөнгийг завшсан, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хүмүүсииг өршөөхгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэгтэй байгаа.

Компанийн захирал, нягтлан бодогч нар хэлмэгдэж болзошгүй зүйл заалт бий. Тэд төрийн албан хаагч биш. Тэднийг ямар нэг байдлаар хэлмэгдүүлж болохгүй гэж бодож байна. Бусад гишүүд юу гэж үзэж байгааг мэдэхгүй.

-Өршөөлийн хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөх 2000 шахам хүн, тэдний ар гэрийнхэн хууль хэрэгжих өдрийг хоёр сар гаруй хүлээж байна. Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс ойрын үед хуралдсан уу?

-Комисс гурван удаа хуралдсан. Өршөөлийн хуупьд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал эцэслэн шийдэгдэхийг хүлээж байна. Суллагдах хүмүүсийн тухайд, бичиг цаасны ажлаа цэгцлээд бэлтгэлээ хангаж байгаа.