Оффшор бүсийг давна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.13

Оффшор бүсийг давна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт өмнө нь оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөг татвараас нууж байсан эсэх талаар Прокурор Б.Амгаланбаатараас тодруулахаар болжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг оффшор бүсэд нууц данс нээсэнтэй холбоотой асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг Прокурорын байгууллагаас татан авч, хэрэгсэхгүй болгосон талаар зарим иргэн түүнд мэдээлэл хүргүүлсэн гэнэ.

Тиймээс С.Баярцогтыг тухайн үеийн оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө татвараас нууж байсан талаар АТГ-аас шалгалт явуулж байсан эсэх, тухайн шалгалтыг зогсоож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл прокурорын газраас авах хүсэлт илгээхээр болжээ.