Улаан буудайн худалдааг “нэг цонх”-ны бодлогоор зохицуулна
Улаан буудайн худалдааг “нэг цонх”-ны бодлогоор зохицуулна
2015.10.14

Улаан буудайн худалдааг “нэг цонх”-ны бодлогоор зохицуулна

Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан ‘Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнахжурам”-днэмэлт орууллаа.

Ингэснээр өөрийн эзэмшлийн агуулах, цэвэрлэх, хатаах болон бусад хөддөх, үл хөддөх хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгжид түр хугацаанд гэрээгээр ашиглуулахыг зөвшөөрөв.

Мөн хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаан буудайн гадаад худалдааны үйл ажиллагааг “нэг цонх”-ны боддогоор зохицуулах чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих сандхариуцуулахаар шийдюрлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургац хураалтын явц, тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

Үүнтэй холбогдуулан хаврын тариалалтад зориулан дотоодын ургацаас 20 хүртэл мянган тонн үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэх, түүнийг худалдан авах хөрөнгийг судалж, шийдвэрлэхийг салбарын болон Сангийн сайд Б.Болор нарт даалгажээ.