УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.10.16

Мөрийн хөтөлбөртөө залуусын үзэл бодлыг тусгахаар МАН-ынхан ажиллаж байна

Өвөрхангай аймгат Залуучууд эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж орон нутагт хэрэгжүүлэх ажлаа төлөвлөжээ.

МАН-ын бид хамтдаа аяны хүрээнд өдөрлөг болсон байна. Иргэдийн саналыг сонсож сонгуулийн мөрийн хөтөлбөртөө залуусын үзэл бодлыг тусгахаар МАН-ынхан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж залуучууд, эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Нийтдээ 19 сумын иргэдтэй уулзахаас 11 суманд нь ажиллад байна. Өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай аймгийн Баянгол, Төгрөг, Хархорин, Зүүн баян улаан сумдын иргэдтэй уулзаж эдийн засаг улс төр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нутгийн иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Орон нутгийн иргэдийн хувьд амьжирганы эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эд, махны үнэ буурсан зэрэг нь амьжиргаанд сөргөөр нөлөөлж худалдан авах чадвар муудаад байгааг голчлон хөндөж байлаа. Хархорин сум 10 мянган хол давсан хүн амтай тэр утгаараа ажилгүйдэл залуучуудын хувьд хүндхэн байдгыг иргэд хөдөлмөрчид онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн хуулиас эхлүүлээд сонгуулийн хууль, улс төрийн намуудын хуулийг хэлэлцээчээ, сонгууль болох гээд байгаа хэрнээ дүрэм журам нь ойлгомжгүй байгааг олон газар хөндөж байна. Залуучуудын хувьд ажлын байрны асуудал хүндхэн байна. Эдийн засгийн хямралыг дагаад аймгийн төвд бизнес эрхэлдэг иргэдийн орлого муудсан гэх асуудал их байна. Тиймээс энэ асуудлыг цаашдын бодлого үйл ажиллагаандаа тусгах ёстой юм байна гэдгийг харж байна.

Бид хамтдаа аяны хүрээнд МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгогчдын өгч явуулсан гэрийн даалгавараа тайлагнаж, иргэд сонгогчдын санал бодлыг сонсож сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах зорилгыг өвөртөлжээ.