Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.10.19

Улс төрийн нам анх удаа сайн үйлсийн аянд нэгдлээ

Нийслэлийн МАН-аас “Бид хамтдаа хандивын аян” –ийг эхлvvлээд багагvй хугацаа өнгөрч байгаа билээ.

Энэхvv аяны гол зорилого нь намын бодлого, vйл ажиллагаанд гишvvд, дэмжигчид, иргэдийн оролцоог нэмэгдvvлэх, намын бvх шатны байгууллагуудын vйл ажиллагааг идэвхжvvлэн, Нам ба иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрvvдийг бий болгох, иргэд, сонгогчдодоо хvрч, санал хvсэлтийг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлуудыг зөвлөлдөн, хамтдаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм.

МАН-ын гишvvд, дэмжигчдийн сэтгэлийн хандивын дээж болох “Бид хамтдаа хандивын аян” 2.8 сая төгрөгийг “”Эхний сайн vйлс болгон” 25 дугаар суваг телевизээс санаачилсан “Гэмтэл согог судлалын vндэсний төвийн Тvлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлvvлж байгаа хvvхдvvдийн эмчилгээнд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авах сайн vйлсэд” нэгдэж, хандивлалаа.

Нийслэлийн МАН-аас санаачилсан дээрх аян цаашид vргэлжлэх бөгөөд сар бvр аянд оролцогсдын саналыг vндэслэн нийслэл хотын зорилтот бvлгийн иргэдэд тусламж, дэмжлэг vзvvлэх ажээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй

Тус аянд сэтгэл зvрхээрээ нэгдэн, хандив өргөсөн нийт гишvvд, дэмжигчид, иргэддээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишvvн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй баярласан талархсанаа энэ дашрамд илэрхийлсэн юм. Мөн “Хамтдаа сайн vйлсийг бvтээж, Хамтдаа улс vндэстнээ сэргээн мандуулъя, Хамтдаа хөгжлийг ахин өрнvvлж, сайн сайхныг эргvvлэн авчиръя, Хамтдаа тэмцэж, Хамтдаа бvтээн байгуулж, Хамтдаа аз жаргалаа цогцлооё” хэмээн уриалсан юм. Монгол Улсын хэмжээнд анх удаа улстөрийн нам “Сайн vйлсийн аян”-д ийнхvv нэгдлээ.