30 жилийн дараа Улиастай –Гачууртын чиглэлийн авто замыг бүрэн шинэчиллээ
Улиастай –Гачууртын чиглэлийн 11.0 км авто замын нээлт
2015.10.27

30 жилийн дараа Улиастай –Гачууртын чиглэлийн авто замыг бүрэн шинэчиллээ

Баянзүрх дүүргийн Улиастай –Гачууртын чиглэлийн 11.0 км авто замын нээлт өчигдөр болжээ.

Энэ зам 1985 онд ашиглалтад орсон бөгөөд өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 8 м,  нийт далангийн өргөнийг 12 м болгож, хоёр эгнээтэй болгосон байна.

Мөн автобусны буудал 27 цэгт шинээр хийж,  8 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолойг засварлаж,  шинээр нэг төмөр бетон хоолойг хийж, замын трассын дагууд байрлаххоёр хуучин  гүүрийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэв.

Нийт замын уртад урд талаараа гэрэлтүүлэгтэй, хойд талаар явган замыг шинээр барьж өргөтгөн шинэчилсэн талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Уг замын засвар шинэчлэлтийн ажлыг “Үйлсийн зам” ХХК  3.5 сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж  дуусгасан байна.