Мэндчилгээ
Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.10.29

Мэндчилгээ

Хаан түүхээс улбаатай, Хан дөрвөн хайрхнаар нутагласан, Хатан тунамал Туулаар хаяалсан, улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

90 жилийн түүхэн замналыг туулсан нийслэлийн Монгол Ардын Намын байгууллага улсын нийслэл Улаанбаатар хотыг төлөвлөлтийн үндсэн дээр хөгжүүлэх санаачилга гарган, зургаан ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтыг удирдан өрнүүлснээр Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл, бахархал болсон Улаанбаатар маань дэлхийд данстай саятан хот болж өсөн дэвжлээ.

Төрөлх хотоо шинжлэх ухаанд тулгуурлан тоггвортой хөгжүүлэх, хүндрэл бэрхшээлийг оршин суугчид, байгууллагын байршил суурьшлыг зохицуулах бодлого, цогц үйл ажиллагаагаар гэтлэн давах, цаашид “Аз жаргалтай хот” цогцлоох гэгээн зорилтыг нийслэлчүүд Бид хамтдаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Нэг л өдөр сүндэрлээгүй нийслэл хотын хөгжлийн түүхийг бүтээлцэж, их бүтээн байгуулалтад манлайлан оролцож, арвин баялаг мэдлэг, арга, туршлагаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй та бүхэндээ сайн сайхан хүсэн ерөөж, аз жаргал, эрүүл энх, амар амгалангийн цэнхэр хадгийг өргөн барья.

Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, өнгөжин жавхаажих болтугай.

Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй