Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо
дэлхийн болон Монголын багш нарын өдөр
2015.10.05

Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо

Өнөөдөр дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна. Дэлхийн болон Монголын багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийгулс орон,боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" хэмээх уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

2015 оны 5 дугаар сард Инчеон хотноо зохиогдсон Дэлхийн боловсролын форумын үеэр “чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр чадвартай, идэвх санаачилгатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцлон тэмдэглэсэн. Монгол улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт энэ чиг хандлагатай нэгэн зүгт байна” гэдгийг онцолсон юм. 

2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 35,7 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Эдгээр багш нар маань 750 гаруй мянган хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө өөрсдийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.  

    Оны тэргүүний багшаар:
Дорноговь аймгийн Сайншанд сумын  2-р сургуулийн бага ангийн багш Буянтогтохын Гансайхан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургууль бага ангийн багш Чинбатын Мөнхгэрэл.
Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань-Эрдэнэ" сургуулийн химийн багш.Цэрэнгийн Чимэдрэгзэн.

Улсын тэргүүний цэцэрлэг 
•    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг,
•    Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар цэцэрлэг 
•    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг
•    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг

   Улсын тэргүүний сургууль
•    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
•    Монгол-Оросын хамтарсан сургууль
•    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль шалгарч, баярынхаа энэ өдөр өргөмжлөл, шагналаа Салбарын сайдаасаа гардан авч байна.  

2015-2016 оны хичээлийн жил эхлээд эхлээд удаагүй байгаа энэ цаг зщд өнгөрсөн хичээлийн жилийн шилдгүүдээ тодруулж, туршлагыг нь бусад багш, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуддаа түгээн дэлгэрүүлж, боловсролын чанарын шинэчлэлд хувь нэмрээ оруулж байгаагаараа ач холбогдолтой арга хэмжээ болж байна.