СХД-ийн 65-р сургууль 40 жилийн ойгоо тэмдэглэж байна
Сонгино хайрхан дүүргийн тэргүүний 65-р сургууль өнгөрсөн 40 жилийн хугацаанд 21200 хүүхдийг амжилттай сургаж амьдралын гараанд нь гаргаж өгчээ. Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, нийслэл дүүргийн удирдлагууд оролцсон байна.
Энэхүү сургууль нь 1200 хүүхдийн хүчин чадалтай ч 3000 гаруй хүүхдийг гурван ээлжээр сургаж байна. Ачаалал ихтэй ч сургалтын чанараа алддаггүй сайн хамт олон гэдгийг УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ онцоллоо.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Энэ сайхан баярых нь өдрөөр багш нартаа хэлэхэд бидний зүгээс багш нараа орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, тодорхой хэмжээнд цалин мөнгө нэмэх энэ чиглэлээр л бидний зүгээс бэлэг барих ёстой юм уу даа гэж л хардаг" хэмээн хэллээ.
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Биеийн тамир спортыг дэмжигч сургууль, дүүргийн тэргүүний сургууль, биеийн тамир спортын тэргүүний байгууллагаар шалгарч байсан энэ сургуулийн хамт олон сургалтын чанараа улам сайжруулж нийслэлийн тэргүүний сургууль болох зорилт тавин ажиллаж байна.