Татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь нүдээ олсон хэрэг болно
УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
2015.10.30

Татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь нүдээ олсон хэрэг болно

Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, оновчтой шийдлийг олохоор чуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум  дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжиллээ.

Энэ өдрийн хурал  “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” нэгдсэн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Хурлыг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж явууллаа.

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар “Өнөөдрийн хурал­даанаас нийслэлийн тул­гамд­сан асуудлыг шийдвэрлэх олон дэвшилтэд санал гарна гэд найдаж байна. Ер нь нийслэлийн эдийн засгийн орчныг сайжруулахгүй бол цаашид явахгүй. Ялангуяа улсын эдийн засгийн 60-70 хувь нь Улаанбаатар хоттой шууд холбоотой. Тэгээд ч хотын хөгжил улсын хөгжилтэй салашгүй холбоотой байдаг. Хурлаар олон асуудлыг хөндөж байгаа.

Тухайлбал, татварын бодлогийг хэрхэн шидэх асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр хямрал болж байгаа нэрийдлээр иргэдийн халаас руу гараа хийгээд байх нь хэр зэрэг зохистой, ялангуяа бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсийг ямар бодлогоор дэмжиж өгөх ёстой гээд төрийн зүгээс зохицуулалт хийх олон зүйл байна.

/SBN тв/

Ер нь бизнес эрхлэгчдийг дэмжих гол хөшүүрэг нь татварыг зогсоож, аж ахуйн нэгжүүдээ дэмжих алхам. Улсаас татаас өгдөг, гаднаас зээл тусламж авч ирээд, аж ахуйн нэгжүүдэд тараан өгөх зэрэг нь зөв үйлдэл биш байх. Харин татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь эдийн засгийн хямарлын цаг үед нүдээ олсон хэрэг болно гэж бодож байна” хэмээв.