Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.03

Дэд сайдын албан тушаалаас 640 саяыг хэмнэнэ

Шийдлийн засгийн газарт ажиллаж байсан 17 дэд сайдын хувьд тус бүртээ 900 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн цалин авдаг. Мөн хот хөдөөд үйлчлэх жолоочийн үйлчилгээ авдаг.

Түүнчлэн тус бүрдээ туслахтай. Ингээд тооцохоор нэг дэд сайдын орон тоо хасагдахад улсын төсөвт дор хаяж сардаа 3-4 сая төгрөгийн хэмнэлт бий болж байгаа юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Дэд сайдын ажил үүргээ гүйцэтгэж байсан чиг үүргийг нарийн бичиг, сайд газрын дарга нарт хувааж өгөх, байр суурийг хувиарлах гэх мэт асуудлууд байгаа.

Сайд нарыг эзгүйд орлодог зарим бичиг баримт, гарын үсэг зурдаг гээд дэд сайдын эрхэлдэг ажил үүргийг сайд нь өөрөө аваад явах боломжтой. Мөн төрийн нарийн бичгийн дарга болоод бусад газар хэлтсийн дарга нарт хуваан үүрүүлэх боломжтой байсныг хүлээн зөвшөөрч байна.

Энэ албан тушаалыг байхгүй болгосноор ойролцоогоор 640 орчим сая төгрөгийн хэмнэлт гарч байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...