Ө.Энхтүвшин: УИХ-ын даргыг сонгох асуудаар хуульд өөрчлөлт оруулах ёстой
2012.08.27

Ө.Энхтүвшин: УИХ-ын даргыг сонгох асуудаар хуульд өөрчлөлт оруулах ёстой

 
УИХ-ын гишүүн. МАН-ын дарга Ө.ЭНХТҮВШИНГЭЭС дараахь тодруулгыг авлаа.
-Бүлэг байгуулах тухай асуудпаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Танай нам энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэхийн төлөө ажиллах уу?
-УИХ-ын гишүүн С.Дэм-бэрэл, Ц.Цолмон нар УИХ-ын гацааг гаргая, 25 суудал авсан МАН бүлэггүй байна гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн алхам болж байна, олонхийн бүлэг арай дэндүү хүч түрэн ажил-лаж байна гэдгийг хөндлөнгөөс олж хараад хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. О.Баасанхүү гишүүн бас энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг. Гэхдээ гарын үсгээ зурж амжаагүй юм билээ. Нэгэнт хуулийн төсөл өргөн  барьсан учраас энэ долоо хоногт хуралдах ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлэх байх. УИХ-ын дарга энэ тухай хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд хэдийд ч хэлэлцэх боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд МАН-ын бүлэг албан ёсоор бай-гуулагдсанаар зарлах ажлыг хийнэ гэж бодож байгаа. Гэх-дээ бүлэг байгуулагдчихсан байгаа. Үндсэн хуульд сонгуу-лийн дүнгээр бүлэг байгуулна гэж заасан байдаг. Энэ нь ард түмэн хэдэн хувийн санал өгснийг харгалзан үзэж бүлэг байгуулна гэсэн үг шүү дээ. Тодруулбал, наймаас дээш гишүүн сонгогдсон тохиолдолд бүлгээ байгуулна гэж заасан байдаг. Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Харин бүлэг байгуулах тухайгаа 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдэг-дэнэ гэдэг заалт бол Үндсэн хуулийн дээрх заалтыг яаж хэрэгжүүлэх, баталгаажуулах тухай заалт.
-Хуулийн төсөл өргөн барьсан гишүүн нь МАН, АН-ын гишүүд биш өөр намын гишүүд байгаа нь зарим хүмүүст сонин санагдаж байгаа байх. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар хуулийн төсөл өргөн бариагүй бол цаашдаа УИХ ямар байдалтай байх бол. Танай намын зүгээс дээрх хуулийн төслийг санаачлах байсан юм биш үү?
-Үгүй. Яагаад гэхээр бидУ ИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж үзэж байгаа. Хууль бусаар сонгогдсон гэж үзчихээд хуулийн төсөл өргөн барих нь утгагүй шүү дээ .Бүлэг байгуулах тухайгаа 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг өөрчлөх гэж байгаа бол УИХ-ын даргыг сонгох асуудлаар өөрчлөлт оруулах ёстой. Хуулийн заалтыг үг үсэг бүрээр нь ярьж хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ тухай өөрчлөлтийг заавал хийх ёстой. Насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганы хуралдааныг даргалан явуулна гэсэн заалт УИХ-ын тухай хуульд байсаар байтал Л.Цог гэдэг хүнээр шууд удирдуулсан. тэр үед 70 гаруи настай хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл гэж хүн эрүүл саруул байсан шүү дээ. Л.Цог гэдэг хүнээр хурлаа удирдуулсан нь үнэн юм чинь УИХ-ын даргыг сонгох тухай асуудлаар хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Танай нам УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц энэ гомдлыг хэзээ хэлэлцэх бол.Танд энэ тухай шинэ мэдээлэл ирсэн үү?
-Цэц бидний гомдлыг хэзээхэлэлцэх нь тодорхойгүй байна. Аль болохоор хурдан хэлэлцээсэй гэж хүсч байна. Үндсэн хууль зөрчсөн гэдэг ньтодорхой байгаа шүү дээ. Ернь парламент гэдэг бол цөөнхөө хүндэтгэж олонхиороо шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл одоо олонхиих л бяртай байна. Байнга ийм байхгүй биз дээ.
-Цэц аливаа гомдлыг хүлээж авснаас хойш төдий хугацааны дараа хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт байдаг уу?
- 10 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн заалт байдаг. Гэтэл цэц одоо болтол хэлэлцэж эхлээгүй байна.
-Та намынхаа бусад удирдлагуудын хамт өнгөрсөн баасан гаригт ахмад тариаланчдыг хүлээн авч уулзсан. Танай намын гол бодлогын нэг газар тариалангийн салбарын хөгжлийн асуудлаар шинээр байгуулагдсан Засгийн газар ямар бодлого баримтлаасай гэж хүсч байна вэ?
-Монголчуудыг тэжээж байгаа хоёр л бүлэг хүмүүс бий. Тэдний нэг нь тариа-ланчид. Нөгөө нь малчид. Манай нам хүний гар харж бусдыг царайчлахгүйгээр өөрсдөө гурил, төмс, хүнсний ногоогоо үйлдвэрлэе гэдэг зорилтыг анх гаргаж, бодлого болгон хэрэгжүүлсэн. Үүнээ-сээ хойш атрын аяныг гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд зохион байгуулсан. Үүний үр дүн гарч Монголчууд бид дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах нь тодорхой боллоо. Өнгөрсөн онд л гэхэд төмс дотоодынхоо хэрэгцээнээс 200 мянга, үр тариа 400 мянган тонноор ихийг хураасан. Харин одоо цаашдаа ямарбодлого барьж яаж ажиллах вэгэдэг нь чухал байна. Хамгийн эхэнд өнөөдрийн энэ төвшин-гөе ахиулах ёстой.

Хоёрдугаарт, дараа жилийн ургац хүртэл ургацаа хадгалах саваа бэлтгэх асуудал нь анхааралтатаж байна. Тийм учраас манай нам 2012 оны УИХ-ынсонгуулы 500 мянган тонноос доошгүй үр тариа, 300 мянган тонноос доошгүй төмс, хүнсний ногоо хадгалах зоорь барих зорилт дэвшүүлсэн. Засгийн газар үүнийг анхааралдаа авах ёстой гэж бодож байна. Гуравдугаарт, тариаланчдынхаа ахуй амьдралыг анхаарах ёстой. Өмнө нь олгож байсан урамшууллыг хэвээр хадгалах ёстой. Жишээлбэл, 2006 оноос хойш нэг тонн үр тариа тутамд 80 мянган төгрегийн урамшуулал өгч байсан. Энэ урамшууллыг бууруулал-гүйгээр олгох ёстой. Гэхдээ үүнийг ганцхан үр тариа тарьж байгаа хүмүүст бус төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэдэд л өгөх ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.