Онцгойгийнхон зургаан хүний амь аварлаа
2015.11.13
Онцгойгийнхон зургаан хүний амь аварлаа
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг нэгдүгээр хорооллын 11 дүгээр байрны 10 дугаар орцны нэгдүгээр давхарт өчигдөр гал гарчээ.
Тодруулбал, нэгдүгээр давхарт байдаг айлд гал гарсан байна. Тэднийд 6-62 насны зургаан хүн байжээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч галыг унтрааж 62 настай С, 32 настай Б нар түлэгдсэн байсныг аварч Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийнхөнд өгчээ.
Мөн угаарсан 6-13 насны дөрвөн хүүхдийг гаргаж эцэг эхэд нь өгчээ. Гал өдрийн 15.40 цагийн орчимд гарсан байна.