“Яаралтай цуглар” дохиогоор ажиллав
“Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохио
2015.10.29

“Яаралтай цуглар” дохиогоор ажиллав

Баянхонгор аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 27-29-ний өдрүүдэд астрономийн 72 цаг, оперативын 720 цагийн багтаамжтайгаар зохион байгуулж байна.

Энэ сарын 27-ны 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 10 алба, 32 мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн, ард иргэд цугларлаа. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг оролцуулах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьсон. Жишээлбэл, Баянхонгор аймгийн 20 сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиогоор 13397 иргэн аюулгүй цэгт цугларсан юм. 

Энэ үеэр  аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулсан.

“Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохио

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Болзошгүй аюул, ослын  байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нүүлгэн шилжүүлэх, хохирлын үнэлгээ хийх үеийн орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд  газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний гоц болон мал, амьтны гоц халдварт өвчин, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж  байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан мэдээллээ.

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг зохион байгуулж байгаа аж.

“Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохио