Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Онцгой байдлын ерөнхий газар
2015.10.26

Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн үед Баянгол сум "Хустайн даваа", Шаамар сум "Ар ангатын даваа"-нд цас ихээр шуурсны улмаас мөстөж халтиргаа гулгаа үүссэний улмаас хэд хэдэн осол гарсан. Сэлэнгэ аймгийн АЗЗА ХК-н машин техник гарч ажилласан боловч цасан шуурганы улмаас хуссан зам эргээд мөстөх зэргээр хүндэрлүүд үүсч байсан юм.

өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна

Иймд иргэд, жолооч та бүхэн шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, Аян замд гарсан тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдал болон өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.