Онцгой байдлын 26-р хэлтэс
2015.10.15

СХД-ийн Онцгой байдлын хэлтэс шинэ сургалтын танхимтай боллоо

СХДүүрэг нь 350 гаруй мянган иргэдтэй нийслэлийн хамгийн их хүн амтай нэгж юм. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг онцгой байдлын 26-р хэлтэст 148 ажилчин, албан хаагчтай.

Энэ бол тэр том дүүрэг хүн амд хүрч ажиллахад хангалтгүй тоо юм. Харин нэгдсэн байдлаар иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх, сургалт явуулах анги танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулжээ.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Толгойт, орон нутгийн бүсийн хамтр олноос ийнхүү нийт 13 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Гамшгийн хэлтсийн улсын хяналтын ахлах байцаагч, Дэд хурандаа А.Батбаяр: Сургалтын танхим нээснээр ард иргэд болон, албан хаагчдад гамшгийн эсрэг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж иргэдэд гамшиг ослын мэдээллийг цогц хэлбэрээр олгох болно. Онцгой байдлын байгууллага юу хийдэг. Иргэд юуг анхаарах хэрэгтэй тэр сургалтыг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагтай хамтран зохион байгуулах юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан сургалтын танхимыг хүлээлгэн өгсөн. Иж бүрэн тохижуулсан сургалтын танхим СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад зориулсан сургалт явуулах юм.