Онцгой байдлын цаг нэвтрүүлэг
2015.10.14

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ыг Дорнод аймагт зохион байгууллаа

Онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлжит дугаарыг хүргэж байна.

МУ-ын шадар сайдын Дорнод аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний дагуу онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Дорнод аймгийн хувьд хойд болон урд хөрштэй хиллэдэг, тал хээрийн өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан ой хээрийн түймэр гарах эрсдэл бүхий аймаг юм.

Тиймээс “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ын зорилго нь тухайн аймаг нутагт тохиолдож болзошгүй эрсдэлийг өөрсдөд нь тодорхойлуулах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авч чадах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгсэл, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.

Дорнод аймаг нь ОХУ-тай 470, БНХАУ-тай 1200 км нутгаар хиллэдэг. 2015 оны эхний есөн сарын байдлаар 43 удаагийн ойн хээрийн түймэр гарсны 70 гаруй хувь нь хүний буруутай ажиллагаанаас үүдэлтэй нь тогтоогджээ. Түймрийн улмаас 109,3 мянган га ой, 4,8 мянган га хээрийн талбай шатсан байна.

Түүнчлэн хүн амын өсөлт, барилга байгууламж зам харилцаа хөгжихийн хэрээр авто зам техникийн холбогдолтой осол, усны осол, хүчтэй салхи шуурга, хүн малын халдварт өвчин ихээхэн тохиолдож байгаа нь гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургалтыг шат дараалан тогтмол зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох шаардлагатай байгаа талаар сургуулийг зохион байгуулагчид онцолж байна.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...