Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжлээ
2015.10.23

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015  оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Засаг даргын захирамжаар.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл  хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжлээ

2015 он гарсаар  эхний 10 сарын байдлаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн  тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт  12 удаа тохиолдсон байна.  Мөн газар хөдлөлтийн  4 удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд  5  хүн,  уул уурхайн ослын  2 удаагийн тохиолдлоор 4 хүн нас баржээ. 

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжлээ