Дэлхийн хэмжээнд газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломж байхгүй
“Топ сэдэв” хэлэлцүүлгийн энэ удаагийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" -т зориулан хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр газар хөдлөлтийн асуудлыг хөндөн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг ярьсан байгаа. Мэдээж өнөөдрийн ярилцах зүйлд газар хөдлөлттэй холбоотой асуудал дийлэнх нь байна. Энэ сэдэв дээр ямар ажил хийж байгаа вэ?
ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр: НҮБ-ын ерөнхий ассамблейн шийдвэрээр 1999 оноос хойш жил бүрийн 10-р сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрт” хэмээн зарлаж дэлхийн улсууд тэмдэглэж ирсэн. Энэ жилийн олон улсын өдрийг “Аюулгүй амьдрах мэдлэг” хүрээн дор улс орнууд өөрсдийн боломжийн түвшинд арга хэмжээ зохион байгуулж явах уриалга гаргасан.
Энэ жилийн уриалгатай холбогдуулан манай байгууллага уриандаа тулгуурлаж ард иргэдийнхээ аюулгүй амьдрах ухаан, өөрсдийгөө хамгаалах чиглэлүүдэд анхаархаар ажиллаж байна. Энэ хүрээнд сургалт өгөх тал руугаа чиглэн ажиллаж байна. Энэ бол зөвхөн нэг өдөрт зориулсан арга хэмжээ биш энэ жилийн хүрээнд эрсдэлийг бууруулах ялангуяа ард иргэдийн аюулгүй амьдрах ухаан, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох олон ажлыг үе шаттай зохион байгуулна.
Монголчууд маань өөрсдийгөө тайван уужуу гэж тодорхойлдог. Гамшиг хэлж ирдэг биш, хийсч ирдэг тэр үед нь л болий гэж боддог. Болсных нь дараа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байж гэх мэт байдалтай урьд нь тулгарч байсан. Нийт хүн амын тал нь байгаа нийслэлчүүдэд газар хөдлөлтөөс хэрхэн, яаж бэлэн байх талаар мэдээллийг ойлгуулдаг вэ?
- ОБЕГ ямар ажлууд хийж байгаа, яаж сэргийлэх, бэлэн байх талаар мэдээлэл өгий. ОБЕГ, төр засгийн байгууллагаас зүгээр суугаагүй гэдгийг хэлмээр байна. МУ-ын ерөнхийлөгч мөн анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Сүүлийн 4-5 жил ялангуяа газар хөдлөлт, эрсдэлтэй холбоотой нилээд арга хэмжээ авч явууллаа. Энэ бол нэг талаараа удирдлага зохион байгуулалтын гэж хэлж болохооор арга хэмжээ байгаа. Маш олон бодлого боловсруулсан байгаа.
Нэг талаараа эрх зүйн зохицуулалтаа бүрдүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт бид сургалтаар дамжуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг ард иргэдэд хүргэх бодлого барьж байна. Бас дотооддоо олон сургалтыг зохион байгуулсан хамгийн том нь НҮБ-тай хамтран 2007, 2015 онд хоёр удаагийн томоохон сургалтыг зохион байгуулсан байгаа.
Үүний гол ач холбогдол нь хэрвээ Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болоход хичнээн барилга нурах талаар эрсдэлийн асуудлыг тооцож байгаа. Энэ нөхцөл байдал тохиолдоод бид бүхэн хамтран ажиллаад хор уршигыг нь арилгаж хүчрэхгүй үед гадаад улсаас тусламж гүйхад Монгол улсад яаж түргэн шуурхай ирэх вэ, яаж хамтран ажиллахаа нарийн ярьсан тийм сургалт байлаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс үзээрэй ...
/2-р хэсэг/