Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна
Баянхонгор аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгийн нөхцөл үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгох мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газар
Мөн Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг багуудын 410 гаруй иргэдэд “Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх” сургалтыг зохион байгууллаа.