ОБЕГ-ын дарга Т.Бадрал хөдөө орон нутагт ажиллажээ
Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа
2015.10.26

ОБЕГ-ын дарга Т.Бадрал хөдөө орон нутагт ажиллажээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах дөрөвдүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тус суманд байгуулах ангийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай болон орон нутгийн бусад удирдлагуудтай уулзаж, газар дээр нь шаардлагатай асуудлыг шийдвэрлэж ажиллажээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гал түймэр, гамшиг ослын аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх ариун үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж байгааг өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, мөн аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр нарыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайг  “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.