Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг туршина
2015.10.26

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг туршина

Энэ оны аравдугаар сарын 23-нд Японы Хүүхдийг Ивээх Сангаас төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар цэцэрлэгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчид, хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулна.

Дадлага сургуулилтад тус цэцэрлэгийн 630 гаруй хүүхэд 47 багш, ажилтнууд оролцон гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлыг хэрхэн анхаарах чадавхиа бэхжүүлэх юм.