Үндсэн хууль дээр байгаа үг, үсгийг дураараа тайлбарлаж болохгүй
2015.11.19

Үндсэн хууль дээр байгаа үг, үсгийг дураараа тайлбарлаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Чуулганы үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах ёстой. Нэг зүйлийг татаж аваад буцан оруулахдаа жижиг өөрчлөлт л оруулдаг ийм зарчмаар хэзээ хүртэл явах юм бэ? Тиймээс үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ Энэ хуулийг намайг санаачилсан гэж андуурсан байна лээ. Тийм биш үүнийг өөр хүн санаачилсан. Тэр андуурлаасаа болоод нэг шийдвэр гаргасан. Үндсэн хууль дээр байгаа үг, үсгийг дураараа тайлбарлаж болохгүй” гэлээ.

Чуулганаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.