Орхон аймгийн Говил баг 30 жилийн дараа шинэ замтай боллоо
2015.11.23

Орхон аймгийн Говил баг 30 жилийн дараа шинэ замтай боллоо

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Говил багийн замыг барьжээ.

Тус багийн хувьд Эрдэнэт хотын төвтэй холбох зам байнга асуудалтай байсан аж. 1985 онд баригдсан авто замыг засварлуулах хүсэлт гаргасан ч аймгийн төсөв хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хасагдсаар  иржээ. Тиймээс Говил багийн удирдлагууд аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ хандсанаар 4 км гаруй хатуу хучилттай замын шинэчлэлийн зардлыг улсын төсөвт суулгаж өгчээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Энэ зам Говил багийн хувьд онц хэрэгтэй  асуудлын нэг байсан. Өмнөх Засгийн газрын үед ч яригдан зураг төсөл нь хийгдсэн ажил өнөөдөр дуусах гэж байна. Энэ зам баригдсанаар Эрдэнэт хотын хамгийн алслагдсан багийг төвтэй холбох алхам болж байгаа” гэлээ.