Хуулийн төслүүдийг бөөгнөрүүлж байгаад халтуурддаг явдал бий болжээ
2015.11.27

Хуулийн төслүүдийг бөөгнөрүүлж байгаад халтуурддаг явдал бий болжээ

Бөөгнөрүүлж байгаад халтуурддаг гэж шүүмжлэхийн учир нь хугацаа байхад хуулийн төслөө оруулж ирдэггүй сандал ширээ, сайдын суудлын араас хөөцөлдөж байгаад яг цагийг нь тулган чухал хуулиудаа овооруулж баталдаг жишиг өнөөгийн парламентад бий болжээ.

Чухал хуулийн төслийн хэлэлцэх хугацааг нийтээр тэмдэглэдэг улсын баяр наадам, цагаан сар, шинэ жил зэрэг томоохон баяртай давхцуулж ард иргэдийн төвлөрөл өөр байгаа үед шөнө дөлөөр хүртэл сууж байгаад хууль баталдаг гэх асуудал бий. Үндсэн хуулиа цаг давчуу байхад батлах гэж олонхоороо хүч түрэн улайрч болохгүй.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Баяр наадмын өмнө хууль баталлаа гэх хардлага сэрдэлт их явдаг үүнийг би үгүйсгэхгүй, хүчээр орж ирээд баталдаг асуудал байдаг. Тэгэхээр их хурлын үйл ажиллагаа тогтмол жигд явсан тохиолдолд тухайн намар, хаврын чуулганы сүүл рүү хуулийг бөөгнөрүүлж оруулж ирэх асуудал байхгүй болно. Намрын чуулган үр дүнтэй байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслийг хэлэлцэх гэхээр нам эвслийн бүлгүүд ээлж дараалан завсарлага авдаг, эцэстээ хуулийг гацаасан явцуу улс төр болдог.  Хамгийн гол асуудал нь УИХ-ын гишүүн бүр хуулийн төсөл санаачилдаг. Тэрийгээ батлахын тулд нам эвслээрээ талцан хэрэлддэг байдлаас улс төрчид салж чадахгүй дүр зурагтай чуулганы хугацааг барж байна.