Жендэрийн үндэсний хороо хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллахаар боллоо
Жендэрийн үндэсний хороо хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллахаар боллоо
2015.12.04

Жендэрийн үндэсний хороо хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллахаар боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2011, 2012, 2013 дахь илтгэл”-д жендэрийн асуудлыг хэрхэн тусгасан, цаашид жендэрийн асуудлыг хэрхэн тусгах талаарх асуудлаар Жендэрийн үндэсний хорооноос Хүний эрхийн үндэсний Комисстой уулзалт зохион байгуулсан.

Уулзалтын хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, уул уурхайн салбар дахь жендэр, хүний эрх, эрүүл мэндийн асуудал болон хөдөлмөрлөх эрх буюу  ажлын байрны бэлгийн дарамт зэрэг хөдөлмөрийн харилцаан дахь тулгамдаж буй  асуудлуудын талаар талууд хөндөн санал солилцсон.

Уулзалтын үр дүнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж, шийдвэр гаргагч /УИХ, ЗГ-ын гишүүд болон бусад холбогдох байгууллагуудын удирдлага/ нарт танилцуулж цаашид тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, үйл явцыг сайжруулах талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулахаар тогтлоо.

Тус уулзалтад Жендэрийн үндэсний хорооны төлөөлөл болон ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтангэрэл, бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Ц.Адъяахишиг, өргөдөл гомдол хариуцсан референт Х.Цэцэгээ нар оролцлоо.