Нөхөн төлүүлэх дүн өндөр байх тусам авлигын орчин бий болно
2015.12.04

Нөхөн төлүүлэх дүн өндөр байх тусам авлигын орчин бий болно

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.

Харин өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийн санал хурааж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хэрэв хууль зөрчсөн бол хууль зөрчсөн хүн  хуулийн этгээдийн татварыг нөхөн төлүүлээд, нөхөн төлүүлэх дүнгийн 30 хувиар нэмж торгоно гэсэн. Үүнийг хэтэрхий өндрөөр тогтоогоод байгаа юм биш үү. Хэт өндөр байхаар татварын байцаагч, гаалийн байцаагчтай хуйвалдаад авлига үүсэх нөхцөл бий болно.

 УИХ-ын Д.Тэрбишдагва “Хилийн боомт бус газраар гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн гэдэг заалт байна. Энэ нь хил зөрчиж байгаа хэрэг. Эрүүгийн хуультай холбогдоно. Хилийн боомт бусыг мэдсэн хэрнээ зөрчсөн тохиолдолд хөнгөрүүлэх шаардлага бий юу? гэлээ.  

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.