“Ажилдаа” хэлэлцүүлэг
2015.12.03

Ю.Цэдэнбал агсныг цагаатгах асуудлаар гишүүдийн байр суурь

“Ажилдаа” хэлэлцүүлгийн ээлжит дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарийн зочноор УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар оролцож байна.

Бид энэ удаагийн хэлэлцүүлгээр Чингис бондын зарцуулалтын талаар болоод, Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгах асуудлаар ярилцахаар тохирсон.

Ю.Цэдэнбал агсныг цагаатгах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудал юу болж байна вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН, АН, “Шударга ёс” эвслийн 31 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн. Тогтоолын агуулга нэгдүгээрт цагаатгах, хоёрт өмнө нь авсан цолыг олгох, мөн гэргийд нь олгосон шагналыг буцааж олгох, гуравдугаарт түүний гэр музейг байгуулах, дөрөвдүгээрт ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхэд засгийн газрын комисс гаргах тогтоол юм. Байнгын хороогоор дэмжигдсэн. УИХ-ын чуулганд бас хэлэлцэгдсэн.

Яг хэзээнээс тэр хүний нэр төрийг хураасан юм бэ? Энэ асуудалд хоёр нам маргалдах асуудал гардаг?

/2-р хэсэг/

УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан: Чухал асуудал ярьж байна. Бид түүхийг өөрчилж чадахгүй. Монголын ард түмэн 20-р зуунд туулсан бодит алдаа оноог бид бодитой ярих ёстой. Ю.Цэдэнбал гэж хүн бол яах аргагүй Монголын төр нийгмийн томоохон зүтгэлтэн. Үүнийг ямар ч түүхийн сурвалжаас авч чадахгүй. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой түүний амьдралыг хэт дөвийлгөх, гоёор гаргаж болохгүй гэж бодож байгаа. Хар цагаан хоёулаа байгаа. Түүний хийсэн гавъяа нь Улс тусгаар болсон явдалд үүрэг оролцоог нь үгүйсгэхгүй. Гэхдээ цагаатгах тал дээр би өөр байр суурьтай байгаа. Нэгэнт цагаатгана гэвэл бүх түүхэн хүмүүсийг цагатгах ёстой. Цагаатгаагүй маш олон хүн байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр энэ зүйлийг ярьж байгаа нь гүн агуулгатай. Хэлэлцэх асуудал мундсан биш, эдийн засгийн асуудал хүнд байна. Гэхдээ яг Монгол төрийг удирдаж байсан удирдагчаа цагаатгах тогтоолын төсөл санаачлаад ярьж байна гэдэг бол Монгол улс Монголын асуудлаа ярьж байгаа нь ач холбогдолтой. Ардчилсан улс ардчилсан нам олон болсон үед ярьж чадаж байна хэмээн ярьж байлаа. Одоо бол дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэх нь Монголын ард түмний, түүний дотор залуу үе маань түүхээ мэдэх ялангуяа 25 жил ардчилсан замаар явахдаа урьд нийгмийнхаа давуу, сул талыг мэдэхгүй дан сул талтай мэд сурталчилснаас болоод түүхээ мэдэхгүй байна. Одоо энэ хүний түүхэн үйл хэргийг ярих ёстой. Цагаатгах асуудал маш  чухал. 2013 оны 9 сард төрсөн өдрөөр цэцэг тавьдаг. Энэ үед би цагаатгах ёстой гэж хэлж байсан. Миний хувьд Монгол улс хоёр их гүрний дунд байсан үед Монгол улсаа авч үлдэх асуудал хамгийн  чухал байсан гэж үздэг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

/3-р хэсэг/