Залуу насандаа алдсан ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй
Тэрбээр “Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь орлогоосоо зарлагаа санхүүжүүлдэг халамжийн шинж чанартай эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан хуваарилалтын тогтолцоо. 2014 оны байдлаар Өндөр настны тэтгэврийг нийт 242.5 мянган хүн авч байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянга хувь тэнцүүлсэн тэтгэврийнх 197 мянган төгрөг байна.
Ахмадууд маань эдийн засаг хямарч, монгол төгрөгийн ханш 40 орчим хувиар унаснаас өнөөдрийн авч байгаа тэтгэвэр нь хоол, ундандаа ч хүрэлцэхгүй байгаа учраас тэтгэвэр нэмэх хүсэлтийг байнга тавьж байгаа тухай мэдээллийн эхэнд хэллээ.
Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 68 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг бөгөөд тэд ядуугийн эгнээг тэлж байгаа нь амьдралын бодит үнэн болжээ. Дээр нь ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдрах залуу үеийн эгнээг ч тэлж байгаа гэнэ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН- ын бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх асуудлыг тавьж ирсэн ч эрх баригчид хүлээж аваагүй өдий хүрсэн. Тиймээс цаашид хүн рүү чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байна” гэж онцоллоо.
Түүнчлэн ахмад насанд ганц биеэрээ үлдэх нь олонтаа тул ганц бие ахмадуудын тэтгэврийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага гарсныг онцолж байлаа. АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар ахмадуудын асуудлыг шийдвэрлэсэн мэт ярьж байгаа ч МАН-ын бүлэг үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хамтын тэтгэврийн тухай хууль нь 15 жил хамт амьдарсан, ажилтай орлоготой байсан ахмадуудад л зөвхөн хамаатай.
Залуу насандаа алдаж хоёр дахь амьдралаа зохиосон ахмад олон байдаг. Эдгээр ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй. Ингэж ахмадуудаа ялгаварлан үзсэн хууль батлах гэж буйг МАН-ын бүлгээс сануулсан ч алдаагаа засаагүй хэмээн мэдэгддээ.
Тийм учраас тэтгэврийнхээ 190 мянга, 230 мянган төгрөгөөр амьдардаг ганц бие ахмадууддаа амьд байх хугацаанд нь төр яаж тусалж, дэмжих вэ гэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн хамгааллын сайдьг УИХ-д хийсэн мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс асуулга тавьж, төрийн бодлогоо үүнд чиглүүлэхийг сануулсан байна. 2017 оноос хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулийг баталс- наараа ахмадуудын асуудлыг шийдсэн мэтээр үзэж байгаа эрх баригчдын байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч хатуухан сануулжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дараагийн хийсэн мэдээлэл нь мал аж ахуй эрх- лэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулахыг, цаашид нийгмийн даатгалд хамрагдах сонирхолыг нэмэгдүүлэх тухай асуудлаар байв.
Өнгөрсөн дөрөв- дүгээр сард МАН-ын бүлгээс Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Эдгээр хуулийн төслүүдэд малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх нөхцлийг бүрдүүлэх, малчин иргэдэд 1990 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох гэсэн үндсэн дөрвөн асуудал тусгагджээ.
Төв, суурин газрынхан Хөдөлмөрийн хуулийн дагуу сард 21.2 өдөр, жилд 254.4 өдөр ажиллаж, ажилласан жилээс хамааран ажлын 15- 30 өдөр ээлжийн амралтаа эдэлдэг. Харин малчид жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч явдаг.
Тиймдээ ч малчид наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байгаа учраас эдгээр бодлого зайлшгүй чухал гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, малчдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд, хортой гэж үзэж, нийгмийн хамгааллын бодлогоо чиглүүлэх ёстой гэлээ.
Өнөөдөр нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын ердөө 8.3 хувь нь л хамрагдсан байна. Малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох хуулийн төслийг олонхи хэлэлцэхгүй өнөөг хүртэл хойшлуулжээ.
Тэгсэн атлаа АН-ын бүлгийн гишүүд дээрх хуулийн санааг хуулбарлаж, 1.2 жилээр тооцох хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлж эхэлсэн байна. ҮүнийгМонголын парламентын хүч түрэмгийллийн муу загваруудын нэг хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.